48 өрхийн 240 хүний амь насанд аюул заналхийлсэн Н.Ганбатаас ял асууя

-240 хүний амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэх нь юу ч биш гэж үү –
5vud2hitge7s36jt1jn04ckad6-450x600

Өчигдөр өдрийн 16 цагийн үед өрнөж эхэлсэн “айдас”-т үйл явдал шөнийн 23.55 цагийн үед түр намжлаа. Тодруулбал, БГД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 айлын 12 давхар орон сууц хэзээ ч нурж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдалд орсон юм.  Тус байрны ойр хавийн газрыг барилга угсралтын “БИ ЖИ БИ ЖИ” гэх компани ухахдаа үерийн даланг сэтэлж тус байрны суурийн хэсгийг хөндсөн учраас 16 дугаар байрны даацын хавтан цуурч барилгад ан цав үүсч эхэлжээ.

Байрны иргэд гомдол гаргасны мөрөөр холбогдох байгууллагууд уг зөрчилтэй газар дээр нь танилцан улмаар, 15 цагийн үед Нийслэлийн онцгой комисс хуралдан БГД-ийн 14-р хороо, 16-р байрны иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Үүний дагуу 22.00 цагаас эхлэн тус байрны оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж  дуусаад 22.55 цагийн үед тус байрны тог цахилгааныг таслан цагдаагийнханд хамгаалалтанд авлаа.

 

-ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР-
1tqedvf85nncjpvl75blvsn9i0

Тус байрны иргэдийн хэлж байгаагаар өнгөрсөн жил л энэ хавийн газрыг хашиж ухаж эхэлсэн. Өвөл түр зогсоод дулаарч эхэлснээс хойш дахин ухаж эхэлсэн нь ийм байдалд хүргэлээ гэсэн мэдээллийг өглөө.  Мөн тус компанийн захирал нь “Барилгын суурийн хэсгийг ухахдаа үеийн хавтанг хөндөхгүй. Хөндсөн тохиолдолд манай үйл ажиллагааг зогсоож болно” гэсэн бичиг үйлдэн өөрийн утас, регистрийн дугаараар баталгаажуулсан боловч эцсийн дүнд байдал өөрөөр эргэж тус байрны 240 гаруй оршин суугч орох оронгүй боллоо, цаашид хаана амьдрахаа мэдэхгүй байна гэж байлаа. Мөн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл болон бусад зөвшөөрөл олгосон байгууллага нь гомдол, хүсэлт гаргасаар байхад холбогдох зөвшөөрлийг хүчингүй болгохгүй байгаад харамсаж байна” гэсэн юм. Тус байрны оршин суугчдын зарим нь зуслангийн байрандаа очсон бол зарим нь хамаатан садан, ах дүүгийндээ очиж үлдсэн хэсэг нь зочид буудалд толгой хоргодож байна.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ


URL:

Сэтгэгдэл бичих