ТАВАНТОЛГОЙ, ОЮУТОЛГОЙ+76 ТОЛГОЙ
Монголын эдийн засаг унаж ард иргэдийн амьдрал доройтсон, дээр нь засгийн газар нь иргэдийнхээ халаас руу өнгийсөн нийгэм тэр чигтээ л хөл толгойгүй бужигнаан дунд байхад өнөө Оюутолгой, Тавантолгойн асуудлууд УИХ-ын 76 толгойг гашилгасаар…
Гашилгах ч гэж дээ гадныханд найр тавьсан “ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭ” ч гэх шиг их олон зүйл ярих болсон. Чухамдаа эвлэрлийн гэрээ гээд байгаа боловч манай монголын эдийн засагт ямар ч үр дүнгүй л гэрээнүүдийн нэг болохыг ойлгож ядах зүйлгүй мэт. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Засгийн газрын “Рио Тинто”-той хийж байгаа гэрээ нэртэй АЛДАГДЛЫН БАЛАНС гэх.
Анх Монголын төрд төлөх ёстой байсан 130 сая ам.долларын татварыг манайхан ярилцаж, хэлэлцэж, мэтгэсээр бас гадны хөрөнгө оруулагч хэмээн өмнө нь нохой шарвайч зангаар дулдуйдаж гүйсээр 30 сая ам долларын татвар авахаар болсон ч энэ хаврын чуулганаар бас л өнөө “Рио Тинто” буюу Сэм Уолшийн “далласан газар нь ил гарч далайсан газар нь далд орсон нөхдүүдийн амаар бол өнөө авах ёстой татварын 30 сая ам.доллар маань тэнгэрт утаа мэт замхрах төлөвтэй болоод байгаа нь хачирхалтай. За даа арга ч үгүй биз өвөлжин нүүрсний утаанд хордсон Монголчуудаа хавар цагийн шинэ агаараар сольж цэвэр агаараар амьсгалуулах гэсэн бололтой энэ УИХ-ын 76 толгой.
Боддог л бодол. Гэхдээ л эдийн засаг муудаж байгаа дээр нь төсвийн хэдэн бор ажилчдынхаа цалинг арай ядан залгуулж байгаа засгийн газарт 30 сая ам.доллар бага биш мөнгө баймаар. Гэтэл энэхүү орж ирэх мөнгөө салхинд тавьж туучихаад, “иргэддээ бүсээ чангал” гэх урай лоозонг чихэнд нь хоногштол дуулах нь ямар ухаан юм бол. ТАВАНТОЛГОЙ, ОЮУТОЛГОЙ+76 ТОЛГОЙ.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
URL: