Кайли Женнер аян олон нийтийн сүлжээнд хүчээ авлаа

20150422034320
Реалити шоуны од Ким Кардашианы эх нэгтэй дүү Кайли Женнер шиг уруултай болох “Кайли Женнер Challenge” аян хүчээ авч эхэлжээ. Эдүгээ 17 настай Кайли бага байхаасаа гэр бүлийнхэнтэйгээр хамт реалити шоунд оролцож, нэрд гарсан.

Гэхдээ өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас түүний уруул гэнэт зузаан харагдах болсон бөгөөд гоо сайхны мэс засал хийлгэсэн гэсэн хардлага гарах болсон юм. Үүнд эгдүүцсэн Кайли твиттертээ “мэс засал хийлгэсэн гэх цуу үнэнийг хэлэхэд доромжлол мэт санагдаж байна” гэж жиргэсэн байдаг.

Тэгвэл Кайли шиг уруулаа зузаан болгох “kyliejennerchallenge” аян интернэтэд хүчээ авч эхэлжээ. Хүмүүс лонхны амсарт уруулаа хийж, хавтган зузааруулах болсон гэнэ. Улмаар дараа нь зузаан болсон уруулныхаа зураг эсвэл бичлэгийг олон нийтийн сүлжээнд дэлгэх аж. Энэ аянд зөвхөн эмэгтэйчүүд биш эрчүүд хүртэл нэгдээд байгаа юм байна. Тэр дундаа өсвөр насныхан энэ аянд түлхүү нэгджээ.



Эх сурвалж: мминфо.мн


URL:

Сэтгэгдэл бичих