Хүүтэйгээ зугаацаж буй Роналду Иринаг санах ч завгүй байна
Криштиану Роналдугийн хүүг тээгч эх төрүүлсэн. Тиймээс хөлбөмбөгчин эр хүүгээ эхийн хайр халамжаар дутаахгүй гэсэндээ түүндээ аль болох цаг гаргахыг хичээдэг билээ.
Испани уламжлалаар Криштианиньо хэмээн дууддаг хүүгээ эрхлүүлж, халамжилна гэж жигтэйхэн. Үүндээ ч сэтгэл хангалуун байдаг хөлбөмбөгчин эр хүүгээрээ гоёсон зургуудаараа үе үе бэлэг барьдаг билээ.
Тэгвэл саяхан тэрбээр “Инстаграм” хуудаснаа хүүтэйгээ авахуулсан зургаа нэмж, доор нь “Хүүгээ “Амжилт, аав аа” гэж хэлэхийг сонсох юугаар ч үнэлшгүй” гэж бичжээ.
Уг нь Роналдуг өмнө нь ганц хүү нь биш, Ирина Шейк ч амжилт хүсдэг байсан. Тэд таван жил уулзаж, хүү нь ч найз бүсгүйтэй нь амархан хэл амаа ололцоод байсан билээ. Тэд гурвуулаа хөлбөмбөгийн тэмцээн рүү явж, амралтын өдрүүдэд зугаацдаг байсан. Хүмүүс ч Иринаг Роналдугийн хүүгийн жинхэнэ ээжийг бараг орлож байна хэмээн ам сайтай байлаа.
Гэвч одоо Шейк тамирчин эрийн амьдралаас явж, бяцхан Криштиануг эмээ Долорес, авга эгч Эльма, Лилиана нар л тойрон хүрээлдэг болжээ.
Хамаатнууд нь хүүг бөөцийлдөг ч хөөрхий бяцхан жаал үе үе хэзээ ч харж байгаагүй ээжээ санагалзан, байнга асуудаг гэнэ. Үүнээс болж Роналду нэг удаа ээжийг нь нас барсан гэж хэлж үзсэн ч байдал дээрдээгүй байна.
Криштиану одоохондоо хүүхдээ хэрхэн бий болсон талаар хэлэхэд бэлэн бус байгаа бололтой. Тиймээс ч тэрбээр хүүгээ байнга эрхлүүлж, ээжийг нь орлохыг хичээдэг биз. Уг нь тэрбээр үүний оронд хүүг нь хайрлаж чадах хойт эх олбол илүү дээр санагдана.
URL: