Есөн хэлээр ярьдаг залуугийн зөвлөгөө
Matthew Youlden хэмээх энэ залуу дэлхийн есөн хэлээр маш гарамгай сайн ярьж бас ойлгодог юм байна. England-ийн Manchester-аас гаралтай түүнийг хэлний хамелеон гэж нэрлэдэг байна. Учир нь тэрээр Irish, French, Spanish, Catalan, Portuguese, Italian, Hebrew, German мөн English гэсэн есөн хэлээр ярьдаг байна.
Түүнийг франц хүмүүстэй ярихыг сонссон хэн ч түүнийг франц хүн хэмээн боддог байна. Харин герман хүнтэй ярихад мөн л герман гэж боддог ажээ.
Тэрээр хэлэхдээ “Хэл сурна гэдэг маш гайхамшигтай зүйл. Олон давуу талтай шүү дээ. Хэл сурах аргаа л олсон байхад хэцүү зүйл биш” хэмээн www.babbel.com сайтад мэдээлсэн байна. Matthew Youlden “Миний хувьд хэл сурахдаа тухайн орчинд байна хэмээх амьдралыг хэвшил болгож чадсан. Хэл сурахад үүнийг сайн анхаараарай” гэж зөвлөжээ. Тэрээр “Олон хэлтнүүдийн клуб”-ын гишүүн ажээ.
Эх сурвалж: hiub.mn
URL: