Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд хоёр айлын гэр шатжээ

dornodimg42Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ОХУ-аас орж ирсэн түймрийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг аймгаас илгээлээ. Мэдээлэлд дурдсанаар Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1, 2, 4, 5 дугаар багийн нутгийг хамран 111 мянган га талбай шатаж, байгаль экологид 423 сая 687 мянган төгрөгийн хохирол учирч,  2 айлын гэр, 14 айлын хашаа саравч, 1 айлын 4х4 харьцаатай зуны амбаар, гүү-1, үхэр-2, хонь-93, ямаа-54, хурга-87, ишиг-216 нийт-453 толгой мал хорогдсон байна. Эд хөрөнгийн хохирол 81586000 төгрөг, хорогдсон малын хохирол 25680000 төгрөг, иргэдэд нийт 107266000 төгрөгийн хохирол учирсан байна. Түүнчлэн түймрийг унтраахад гарсан шууд зардал шатахуунд 4261670 төгрөг, хоол хүнсэнд 1153620 төгрөг зарцуулагджээ. Сумын хэмжээнд нийт 536 сая 368290 төгрөгийн хохирол учирсан байна.

Дашрамд дурдахад, Цагаан-Овоо сум нь 650200 га нутаг дэвсгэртэй бөгөөд 2015 он гарснаас хойш дөрвөн удаагийн хээрийн түймэр гарч нийт нутаг дэвсгэрийн 49.9 хувь нь түймэрт өртсөн ажээ.
 


URL:

Сэтгэгдэл бичих