Ерөнхийлөгч түймрийн голомтод ажиллахаар өнөөдөр замдаа гарчээ

68114

Зүүн гурван аймгийг хамарсан түймэр олон га газрыг сүйтгэж гамшгийн хэмжээнд хүрээд байгаа бөгөөд одоог хүртэл галыг зогсоож чадахгүй байна. Түмэнцогт сумд гарсан түймэр цурманд орсон ч цаг агаар, салхины хурдаас болж дахин дэгдэж, сумын ойр орчмыг хар үнсэн тал болтол хуйхалсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Түмэрт өртсөн нутгийн иргэд их хэмжээний хохирол амсаад байгаа бөгөөд олон айл шатаж, хэдэн мянган мал галд өртөж шатаж үгүй болсон.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нөхцөл байдалтай биечлэн өөрөө харж орон нутгийн удирдлагатай уулзахаар өнөөдөр өглөө замдаа гарсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих