Оршин суугчдынхаа эрхэнд ноцтой халдсан “Энканто таун” хотхон
Сүүлийн үед барилгын компаниуд иргэдийнхээ эрх ашгийг уландаа гишгэх тохиолдол цөөнгүй гарах болжээ. Үүний нэг жишээ нь, Улаанбаатар хотын хамгийн сайн байршилтай цогцолбор хотхон “Энканто таун”. Уг барилга нь “Камдер” ХХК-ийн захиалгаар баригдсан аж. Тэгвэл байр захиалагчдад “Тав тухтай сэтгэл хангалуун амьдрал”-ыг амлаж байсан “Камдер” ХХК-ийнханд оршин суугчид гомдолтой байна. Учир нь тус хотхоны оршин суугчид барилга стандартын дагуу баригдаагүй, мөн ая тухтай орчин байхгүй гэх гомдлыг хүргүүлэх болжээ.
Гомдлоо “Камдер”ХХК-ийнханд удаа дараа гаргаж байсан ч тоож хэлэлцдэггүй учраас ШӨХТГ-т гомдол гаргажээ.
Харин ШӨХТГ-аас “Камдер” ХХК-ийн захирал Э.Алтанбаганад “Хэрэглэгчийн гомдлыг барагдуулах тухай” албан шаардлагыг өнгөрсөн оны гуравдугаар сарын 6-ны өдөр хүргүүлсэн байна. Шаардлагадаа “Иргэдийн гомдлыг шалгахад танай барилгаас олон зөрчил илэрлээ. Тиймээс зөрчлүүдээ хурдан арилгахыг шаардаж байна” хэмээн шаардлага хүргүүлж байжээ.
Шаардлагыг бүрэн эхээр нь танилцуулж байна.
Хэдийгээр “Камдер” компанийн зүгээс ШӨХТГ-т зөрчлүүдээ арилга гэж мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл иргэдийн гомдол тасрахгүй хэвээр байна.
Тодруулбал: Барилга дөнгөж ашиглалтанд ороод удаагүй байж оршин суугчдаас ашиглалтын зардал хэмээн сар бүр 100 хол давсан мянган төгрөгийг авдаг аж. Мөн “Энканто таун”-ны оршин суугчид өөрсдийн байрны мКв-аас нэгээс, хоёр мКв-таар дутдаг байх гэх мэдээллийг өгч байлаа.
“Камдер” ХХК-наас ШӨХТГ-т ийнхүү хариу илгээсэн ч гэсэн иргэдийн гомдол тасрхгүй байна.
М.Нандин
URL: