Осол гаргаж, хүний аминд хүрчээ

osolСүүлийн үед ослын  газраас зугтах хэрэг гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал, БЗД-ийн нутаг Шархадны зам, Ээж хайрханы 6 дугаар гудамжинд  марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч нэр хаяг тодорхойгүй эмэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироожээ. Мөн СХД-ийн   нутаг Энхтайваны өргөн чөлөө  BSB  төвийн урд замд марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 57 настай эрэгтэй Ж-г мөргөж хэргийн газрыг орхиж явсан байна.

Зам тээврийн осол нь анхаарал  санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгддэг учир  хүндэвтэр гэмт хэргийн төрөлд ордог.  Гэтэл зам тээврийн осол үйлдчихээд осол хэргийн газрыг орхиж явж байгаа нь санаатай гэмт хэргийн шинж чанарыг агуулж хүлээлгэх хариуцлага хүндэрдэг Хэрэв та зам тээврийн осолд холбогдсон бол  жолоочийн үүргээ биелүүлэн аль ойр байгаа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээ мэдээлэл өгөх, хэрэв ослын улмаас хүний эрүүл мэнд хохирсон бол эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь эрх зүйн мэдлэг дутмаг иргэд энэ төрлийн гэмт хэргийн газраас зугатааснаар сэтгэл санааны дарамт байнга айдастай явдаг. Илэрдэггүй  осол хэрэг гэж байхгүй.  Шударга иргэд болон теле камерын тусламжтайгаар осол хэргийн газрыг орхиж зугатаадаг хэргийг илрүүлдэг. Иймд иргэн та үүргээ биелүүлж замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой сахилгатай оролцоорой.


URL:

Сэтгэгдэл бичих