УХААЛАГ ХУЛГАЙЧ “Юнител групп”

34f2e71fddfe0b51big

“Хэрэглэгчид хаан” гэсэн урай нийгэмд тэр дундаа өнөөгийн Ардчилсан гэсэн тодотголтой Монгол улсын хувьд үйлчилдэг үү? Энэ асуултанд иргэд буюу өнөө “хаан” байх ёстой хэрэглэгчид бүгд “үгүй” гэсэн хариулт өгөх болов уу. Аль ч албан байгууллагын үүд хаалгаар орохын тулд хэрэглэгч буюу үйлчлүүлэгчид бөхийж харин үйлчлэх ёстой үйлчилгээний ажилчид гэдийсэн, дээгүүр харсан байдал үргэлжилсээр байна.

 

УХААЛАГ ХУЛГАЙЧ “Юнител групп”

 

 

Үүрэн холбооны компаниуд ч мөн тиймэрхүү байдалтайгаар угтаж, үдэж байгаа нь үнэндээ монголын нийгмийн дүр төрх.

Ер нь халаасны чимээгүй хулгайг амжилттайгаар зохион байгуулагч нь үүрэн холбооны компаниуд гэгддэг. Техникийн өндөр хурд, тэвшилтэд техник гээд л иргэдийн өөрийн сүлжээг хэрэглэдэг идэвхитэй нэгэн болоход инээмсэглэж угтдаг ч, халаасыг нь яаж хоослохоо мэддэг УХААЛАГ ХУЛГАЙЧ.

“Юнител групп” хэмээх Монголын үүрэн холбооны компаниудын тэргүүлэгч байгууллагын иргэдийн халаасыг чимээгүй хоослох арга улам сайжирсаар байгааг дуулгахад буруудахгүй биз ээ.

Саяхан нэгэн хэрэглэгч гадагш дуудлага хийх үед таны дансан дахь нэгж хүрэлцэхгүй байна гэсэн мэдээлэл гарч ирсэн ажээ. Харин тус хэрэглэгч өөрт байгаа нэгжнийхээ тоог мэдэж байсан болохоор тус байгууллагын опператор руу нь хандсанаар өөрийн нэгжээ буцаан олж авсан байна.

Хэрвээ энэхүү иргэн шиг өөрийн дансан дахь мэдээллийг мэддэггүй, анзаардаггүй нэгэн энэ мэтээр өөрийн халааснаасаа чимээгүйхэн хичнээн төгрөг алдаж байгааг одоогоор мэдэх хүн тун ховор.

“ХҮН БҮРИЙН АМЬДРАЛЫН САЛШГҮЙ ХЭСЭГ НЬ БАЙХ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ДЭВШИЛТЭТ ХЭВ МАЯГИЙГ БИД ТОДОРХОЙЛНО. ” гэсэн сайхан урай лоозонгоор иргэдийн анхаарлыг өөртөө татаж чадсан Юнител групп энэ мэт иргэдийн хайнга байдал дээр ажилласаар байх уу.

 

 

 

 

Mongolcomment.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 22 April 2015

Yg vnen shv iim ym bolood l bn unitel arai dendvv yma dandaa hvnii dansnaas negj hulgailahiin

Нэр: о Огноо: 29 April 2015

шударга өрсөлдөөнд хандаач ээ

Сэтгэгдэл бичих