Гал тавьсан этгээдийг баривчилжээ

67983

Энэ сарын 19-ний өдөр Зайсангийн соёмбот ууланд гал гарсан билээ. Гал тавьсан этгээдийг цагдаагийн байгууллага олж илрүүлсэн байна.

Хан-Уул дүүрэгт оршин суух 7-9 насны гурван хүүхэд өвс шатааж тоглож байгаад салхинд гал алдсанаас болж уг гал газар авсан ажээ.

Эрүүгийн хуулиар 14 нас хүрээгүй хүнд хариуцлага хүлээлгэхгүй байх заалттай учир тэдний эцэг эхэд хариуцлага тооцохоор болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих