УИХ-ыг давсан шийдвэр гаргахыг санаархсан Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулъя
2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд улс төрийн аль нэг нам дангаараа засаг байгуулах боломжгүй болж улмаар бусдаасаа арай олон суудал авсан АН, МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл”-тэй хамтран Шинэчлэлийн Засгийн газрыг Н.Алтанхуягаар удирдуулан ажиллаж эхлэсэн. Н.Алтанхуягын Засгийн газар алдаа оноотой 2 жил ажилласны дараагаар өнгөрсөн 11 сард сөрөг хүчний шахалт, өөрийн намын нь гишүүдийн “идэвх оролцоо”-тойгоор огцорсон. Үүний дараа Н.Алтанхуягийн Засгийн газрын “гал тогоог” барьж байсан, тодруулбал Шинэчлэлийн Засгийн газрын ХЭГ-ыг даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж, тэрээр УИХ-д сууудалтай улс төрийн намуудыг Засаг байгуулахад хамтран ажиллахыг урьснаар УИХ-д сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсан МАН Шийдлийн гэх сүржин нэртэй Засгийн газарт эвсэл болж хамтран ажиллах болсон. Ингэснээр парламентад сөрөг хүчингүй болж, Ч.Сайханбилэгт “ногоон гэрэл”-ээр ажиллах боломж бүрдсэн. Харамсалтай нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн сүржин нэр, даржин төрхтэй Засгийн газар байгуулагдаад 5 сар орчим болж байгаа хэдий ч олны нүдэнд үзэгдэж, гарт баригдах бодитой ажил хийсэнгүй гэж хэлж болохоор байна.
Монгол улс бол парламентын засаглалтай улс. Ингэж хэлэхийн шалтгаан нь парламент бол ард түмний сонголтонд тулгуурлан байгуулагдсан улс төрийн эрх барих дээд байгууллага. Парламентаас Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайд , түүний кабинетыг байгуулж, улмаар Засгийн газар парламентын өмнө хариуцлага хүлээж ажилладаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, Засгийн газар муу ажиллах нь тухайн засгийг байгуулсан парламентад суудалтай улс төрийн нам хүчнүүд дараагийн сонгуульд сонгогч, олон нийтийн дэмжлэгийг авах боломжгүй болно гэсэн утга санаа. Товчхондоо бол муу ажилласан Засгийн газрын хариуцлага УИХ-д олонхийн суудалтай намд ирнэ гэсэн үг.
Харамсалтай нь манай улсад парламентын гишүүн нь Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг давхар хашсаар /давхар дээл/ ирсэнтэй холбогдуулан дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн Засаглал хуваах онолын дээрх зарчим ил далд алдагдахад хүрлээ.
Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд нь ард түмнээсээ асууна гэж “тэнэгтдэг”, телевиз мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард түмэндээ хандаж мэдэгдэл хийдэг “хачин” гэмээр дүр төрх Н.Алтанхуягийн засгийн газраас эхлэн Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг дамжин үргэлжиллээ.
Угтаа бол нэг талаас Ерөнхий сайд асуудлыг ард түмнээс асуух тухай биш УИХ-аас өгсөн чиг үүргийн дагуу бодлогоо хэрэгжүүлж ажиллах, нөгөө Засгийн газар муу ажилласны хариуцлагыг УИХ-д эрх барьж байгаа улс төрийн нам сонгуулиар дамжуулан үүрдэг нь парламентад улс төрийн тогтолцооны гол шинж.
Харин манай улсад асуудал арай өөр. Ерөнхий сайд гэдэг хүн нь улс орны хэмжээний шийдвэрлэх засгийн газрын бодлого, үйл ажиллагаагаа ард иргэдийн санал асуулгад тулгуурлан шийднэ ч гэх шиг, УИХ-д мэдэгдэлгүйгээр тогтоол гаргаж, олон улсын байгууллагатай гэрээ хийхийг завдсан ч гэх шиг.
Ард түмэн сонгуулиар дамжуулан засгийн эрх барих үйл хэрэгт оролцохдоо улс төрийн нам хүчнүүдэд итгэл үзүүлж, улс орон, нийгэм, эдийн засаг, ард түмний өмнө тулгарсан асуудлыг шийдэх эрх олгосон хэрэг. Гэтэл “улс орноо хөгжүүлнэ, үүний төлөө ажиллана” гэж сонгуулиар эрх авсан засаг төр нь эргээд асуудлаа мэдэхээ байчихаад ард түмнээс асуугаад байдаг учрыг мань мэт нь ухаад ухаад ойлгохгүй байгаа.
Дээр нь МАН болон МАН-ын залуу эрч хүчтэй кадрууд болох У.Хүрэлсүх тэргүүтэй улс төрчдийг Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн засгийн газарт орж ажиллахад иргэд олон зүйлийг хүлээж байсан. Гэтэл Шадар сайд У.Хүрэлсүхийн дуу хоолой энэ засагт огт сонсогдсонгүй. Түүний хийсэн ганц ажил гэвэл гал түймэр гарлаа гээд нисдэг тэрэг унаж “зугаалсан-ыг л хэлэх болчихоод байна. Ард түмний өдрөөс өдөрт дордсоор байхад энэ хоёр “атаман” юу хийж байгааг үнэндээ мэдэх юм алга. Эсвэл эдний хийсэн ажлыг мэдээллэж, мэдрүүлдэг хэвлэлийн алба гэж ажилладаг юм болов уу?
У.Хүрэлсүхйин хувьд албан тушаалдаа сэтгэл ханаад, ард иргэдээ бодохоо больсон бололтой. Шийдлийн газрын газрын хэд хэдэн агентлагуудын дарга нар дур зоргоороо аашилж, төрийн мэргэшсэн албан хаагчдыг олноор нь хоморголон халж, төсвийн хөрөнгө мөнгийг хувьдаа завьшин, төрийн албыг хувийн компани мэтээр аашилж аяглаж байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд У.Хүрэлсүх нар юу ч сонсоогүй мэт таг чиг.
Улс орны эдийн засаг элгээрээ хэвтэж, ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт улам доошилж, төгрөгийн худалдан авах чадвар буурсаар байхад Ерөнхий сайд нь танхмийн зарим сайд нартайгаа “хуйвалдан” улс орны хэмжээний том гэрээг УИХ-д мэдэгдэлгүйгээр “явуулах”-ыг эрмэлзэж байгааг юу гэж ойлгох ёстой вэ? Үүнд хэний, ямар эрх ашиг яригдаж байна вэ? Хэрвээ үнэхээр Монгол ард түмний эсрэг ажилласан бол Шийдлийн засгийн газар нэн даруй огцрох хэрэгтэй, УИХ-аас тэднийг үтэр түргэн огцоруулах учиртай.
Муу сайнаараа олонтоо дуудуулж байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас ямар ч тохиолдолд улс орныхоо эрх ашийг “уландаа гишгэсэн” ийм бусармаг гэмээр үйлдэл гарахгүй байсан биз. Ингэж УИХ-аас давсан эрх мэдлийг хэрэгжүүлэхийг санаархаж байгаа, дээр нь улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадваргүй гэдэг нь өнгөрсөн 5 сарын хугацаанд нэгэнт тодорхой болсон Засгийн газар, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, шадар сайд У.Хүрэлсүх нартайгаар бид хэдий болтол цаашаа явах вэ? Улс орон, ард түмний рэх ашгийг эсрэг бодлоготой байгаа бол “бурхан” байсан ч огцрох ёстой гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз. УИХ томилж чадсан Засгийн газраа бас огцоруулж чаддаг гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танд сануулах нь зүйн болов уу.
Ёстой нөгөө “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчийн үлгэр болж байх шив дээ.
Ц.Мөнх
ugluu.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
tawan tolgoi bol bidniig awrah gants awraliin burhan baisan getel ene eliirtsen teneg uwgun yugaa yriad bn aa
монголчууд биднийг малаа маллаад өвсөө идээд амьдар гэж бган бнал даа. энэ ТТолгойг эргэлтэнд оруулахгүй бол ийм л юм болох гээд бган бишүү. том том хөрөнгө оруулалтаа энхболд үргээчлээ дээ.
Ард иргэдийг 1072 ширхэг хувьцаатай болохыг баталж бидний хүний хөгжлийн сангийн дэвтэр дээр бичилт хийхснээс гадна брокерын пүүсүүдэд байх хувьцааны маань бүртгэлд тусгасан байна лээ. Энэ нь бид хувьцаа эзэмшигч мөн мэт харагдаад байгаа. Гэтэл Эрдэнэс Таван Толгой ХК-ын санхүүгийн байдлын тайланд баталгаажуулсан ямар нэг бичилт байдаггүй. Мөн бүртгэсэн хувьцаат капитал гэх байхгүй юм бна лээ. Тэгэхээр одоо энэ яригдаад байгаа асуудал бодит байдалтай уялдахгүй худлаа шоу явагдаад байгаа юм бишүү.
Улс төрчид л ард түмэнд хувьцаа олгоно гэж хошигруулсан!
Албан ёсоор та хувьцаа эзэмшигч шүү гээд нэг ширхэг хуудасч олгоогүй. Тийм байж 2 сая хувьцаа эзэмшигч гээд юу хуцаад байгаан!
ene enkhbold mongoloor duuren mal tejeeh sonirholtoi bgaan bishuu erguutsen har uwgun tonilwol taarna
2 tolgoin asuudal tsaanaa tom notoi bga daa zasgiin gazar ergeltend oruulana geed l ulsiin ih hural ni oruulahgvi geeedl bvr oilgohoo blaa.
энхболд дарга аа… Гацаалаа гээд цаад хүмүүс чинь таныг ерөнхийлөгч болгоно гэсэн юм уу!!!!
энэ энхболд дарга ард иргэдээсээ асууна ч гэх шиг юм яриад суухаасаа ичихгүй бгаан бнал даа энэ үгэнд одоо цэцэрлэгийн хүүхэд ч итгэхгүй бхаа өөр юм зохиож ярь энэ төслийг ингэж гацаах бсан юм бол хувьцаа гэж яривал засгийн газар өөрөө дангаараа мэдээд шийдчих эрхтэйл дээ.
zailuul buur argaa l baraad bh shig bn ene enkhbold iim hun gej ystoi bodsongui
З.Энхболд чинь харин ёстой гомойддог гар байна даа. Хэн УИХ-д оруулахгүйгээр шийдвэр гаргах гэж байсан юм бэ? Одоо бүр амар юм болохнээ
Ymr utgatai shaltgaaan beeee evgui yumaa daraa draagin asuudl dr 2say irgeniihee sanaliig sonsoj bj shiideerei
Ер нь хувьцаанаасаа татгалзах аян өрнүүлэх шаардлага үүсч байх шиг. Үнэхээр зөвшөөрөл гэж байгаа бол тэгж бүх нийтээрээ урагшлах шийдвэрийг зоригтой гаргаж Засгийн газрын ажлыг нь хийлгүүлэх нь зөв!
Гэрээний төсөлд үнэхээр буруу заалт байгаа бол тэрийг нь засаад гэрээгээ хийгээчээ. Юун 2 сая хувьцаа эзэмшигч вээ. Үнэн бодит судалгаатай юм яриачээ. Ихэнх өндөр настангууд мөнгөө авчихсан мөн нэлээд хэсэг нь мөнгөө авна гээд өргөдөлөө өгчихсөн, сая хүрэхгүй хүн л хувьцаа эзэшигч байгаа байх тэр хүмүүсийн хувьцааг ингэж үнэгүйдүүлэхээ болиочээ. Харин ч тэдний эрхийг маш ноцтойгоор зөрчиж байна ш дээ. Битгий ард түмнээрээ тоглож улс төржөөд байгаачээ.
Баярцогт ахаа сая гаруй хувьцаа эзэмшигчдийнхээ иргэний үнэмлэхний хуулбарыг нотратаар баталгаажуулаад, гарын үсгийг нь зуруулаад, 3 хувь цээж зургийг нь наагаад аваад ирждээ. Их ажил, их мөнгө шаардах нь дээ. Нөгөө мартсан дансандаа байгаа хөрөнгөөрөө хийлгэчих ээ
Энэ чинь шоу шүүдээ энэ хүмүүс яагаад ийм гэнэн бдаг бнааа, гайхалтай юм аа… хошгирш ханахгүй юм аа … ЗГ, УИХ хоёрын зөрчил л явж бна шд ээ…. ойлгохгүй бганму, 2 сая хүнээс санал авлаюу хориотой үг гж…
2 сая хүнээсээ яаж зөвшөөрлийг нь авах талаараа тодорхой хэлнэ үү!!! Яг яаж гарын үсэг цуглуулах юм ?
Шийдлийн ЗГ их зүйлийг хийсэн ихийг ч хийх болно гэж бодож бна монголын ард түмэн минь хүлээцтэй хандах хэрэгтэй бна.
Асуудал 2 сая хувьцаа эзэмшигчдээ хайртайдаа биш Хэрэв энд байгаа бол эргэлтэнд ороогүй хасах баланстай ХК -ний хувьцааны үнэ гэж бүр юу байхав ? Асуудал Энхболд даргын амбицад байна уу ? Үгүй байхаа Энэ хүн өчүүхэн энэ мэт зүйлийг ойлгож байгаа ТТ асуудал зогсвол хэнд ашигтай вэ? гээд үзье 1. ОХУ 2. Австрали 3 . Шинхуагийн өрсөлдөгч \ чалкао ..гт\ 4. Энержи Ресурт атаархагчид Дүгнэлтийг та бүхэнд үлдээе
Тэртэй тэргүй шийдвэр гаргаж шийдэж чадахгүй нь тодорхой байнш дээ цаг алдаж байхаар огцруулаад чадвартай баг гаргаж ажиллуулсан нь улс орны эрх ашигт тустай байна.үнэндээ Сайханбилэг улс орноо авааж явж чадах чадвар алга байна иимээс үтэр түргэн огцруулах хэрэгтэй ш дээ.