Хүнийг “үхдэл” болгосон тэнэг, балчир хүүхэд Х.Тэмүүжинтэй заргалдахгүй
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат Тавантолгой, Үндсэн хуулийн асуудлаар хэвлэлд ярилцлага өглөө. Түүний ярьсан баримт, факт, үзэл бодлынх нь талаар 24 баримтыг хүргэж байна.
1. Үндсэн хуульд хугацаа тавьдаггүй юм. Байнга, мөнхөд мөрдөгдөх зарчмууд бий.
2. Социализмын үед 70-аад жил нэг намын ноёрхолд байхад олон ургальч үзэл, хүн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж хязгаарлагдмал байсан нь үнэн. Тэгвэл үүнийг Үндсэн хуулиар өөрчилж чадсан. Манай үндсэн хууль их урт хугацааны үйлчлэлтэй байх ёстой.
3. Хүмүүс улс нь хөгжөөд л, Үндсэн хууль хоцроод л байна гэж ярьдаг. Наадах чинь худлаа.
4. 1990-1991 оны сүүлийн хагас жил хагас Үндсэн хуулийнхаа шинэ төслийг боловсруулж ард түмнээр хэлэлцүүлсэн. Давхардсан тоогоор солнгуулийн насны 900 гаруй мянган хүн Одоогийн Үндсэн хуульд санал санал өгсөн байдаг.
5. Тэр бүх саналын 40-өөд хувийг Үндсэн хуульд, үлдсэнийг нь бусад дагалдах хуульд тусгасан. Шинэ үндсэн хуулиар эрхзүйт төр байгуулагдсан. “Бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй”.
6. Сүүлд 2000 онд Үндсэн хууль оруулсан нэмэлтээр багагүй зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон. Тухайлбал, хууль тогтоогч нь бараг л Засгийн газар өөрөө болчихож байгаа юм. Засгийн газар өөрийнхөө оруулж ирсэн төслийг бараг өөрөө батлаад хууль болгоод явж байна. Ийм дампуу юмыг УИХ өөрөө хийсэн.
7. Засгийн газрын гишүүнийг УИХ-аар томилох процедурыг хуульд оруулж өгсөн нь хамгаалалтыг нь аминдаа хийж өгсөн ухаантай.
8. УИХ-аар бөөн бөөн хэлэлцүүлэг болж нэг хүний асуудлыг хоёр гурван чуулган дамжиж ч ярьж байх шиг. Ингэж цаг үрж байгаа нь УИХ-ын үйл ажиллагааны дутагдал. Соёлгүйнх.
9. Тийм учраас Ерөнхий сайд өөрөө томилоод, өөрөө огцруулдаг болох нь өнгөц харахад асуудлыг шуурхай болмоор юм шиг харагдана. Гэвч нөгөө талдаа халагдах гэж байгаа сайдын асуудал гээд олон юм бий.
10. Үндсэн хуулийн зорилго бол улс орныг хөгжүүлэх, Үндсэн хуульт улс орнуудын ерөнхий төрийн байгуулалт, соёлын төвшинд бодож харж хийсэн хууль.
11. Сүүлийн 25 жилд Засгийн газар 14 удаа солигдсон. Хоёрхон тохиолдолд нь Засгийн газрын өөрийнх нь санаачлагаар солигдох асуудал яригдсан.
12. Засгийн газрыг тогтвортой ажиллуулахгүй байх ажлыг намууд өөрсдийн өрсөлдөөний арга болгосонтой холбоотой. Түүнээс биш Үндсэн хууль зөрчөөд огцорсон Засгийн газар байхгүй. Уг нь Үндсэн хуулийн цэцээс Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулахдаа дүгнэлт авах ёстой байдаг ч авдаггүй.
13. Үндсэн хуулийг намын эрх ашигт тохируулж өөрчлөх гэсэн ийм л тэмцэл, ийм л эрх ашиг одоо яваад байна. Түүнээс Монгол Улсын эрх ашгийн төлөө өөрчлөх гээд байгаа зүйл алга.
14. УИХ-ын гишүүн бол намын элч. Намын даалгавараар гараа өргөдгөөс биш ард түмний элч биш.
15. 1999 онд Үндсэн хуулийг өөрчлөхдөө ард түмнээс асуусан юм байхгүй. Цэцийн санал ч аваагүй. Ер нь процедурын алдаа зөндөөг хийсэн. Н.Багабанди Ерөнхийлөгчид танилцуулахад нь ч зөвшөөрөөгүй байдаг.
16. Гэвч 2000 онд дараагийн УИХ дахиад л баталчихсан.Батлахдаа өмнөх нэмэлт өөрчлөлтөд тусгагдсан бүх зүйл хэвээр батлагдсан.
17. УИХ-ыг тараах механизм Үндсэн хуульд бий. Энэ бол Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж УИХ-ыг тараах тухай ойлголт. Ямар УИХ “Бид тарья”гэхэв дээ.
18. Монгол Улсад найраагүй, хуйвалдаангүй, шударгаар асуудлыг хянаж шийдвэрлэдэг ганцхан газар бий.
19. Х.Тэмүүжин “Үндсэн хуулийн цэц улстөрчдийн морг байсан, одоо нэмээд хуульчдын морг боллоо” гэж хэлснээрээ хуулийн хариуцлага хүлээх ёстой. Хүнийг, албан тушаалыг доромжилж байна шүү дээ. “Үхдэл” гэж намайг хэлж байгаа юм. Хөгшин тэгээд хуульч биш болохоор. Мөн санаачилсан хуулийнх нь зарим заалтыг хүчингүй болгосон болохоор нөгөө хуульчид нь Х.Тэмүүжингийнхээр “үхдэл” болж байгаа юм.
20. Бид Х.Тэмүүжингийн эсрэг иргэний нэхэмжлэл гаргах боломжтой. Гэхдээ тэр тэнэг, юм мэдэхгүй балчиртай мань заргалдана гэдэг өөрсдийгөө доошоо хийсэн болно л доо.
21. Х.Тэмүүжинг ингэж өөгшүүлээд байгаа нэг заалт нь УИХ-ын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариулцлага хүлээхгүй гэдэг заалт. Тиймээс юу дуртайгаа бурж байдаг болсон.
22. Одоогийн төр засгийн удирдах албан тушаалтнуудын давхар алба хашиж байгааг би буруу гэж боддог. Жишээ нь, УИХ-ын дарга, эрх баригч АН-ын дарга З.Энхболд байна. Өмнө нь бол давхар албыг хамгийн их эсэргүүцэж байсан хүн шүү дээ.
23. Удирдах үүрэг нь Засгийн газарт байхад хууль тогтоогчид Тавантолгой зэрэг асуудлыг яагаад шүүрч аваад байгаа юм. Засгийн газрын ажил байхад урдуур нь УИХ орж үймүүлээд байна.
24. Сонгуулийн шоугаар Оюутолгойг балласан, Одоо Тавантолгойг баллах гэж байна. Тавантолгой, Оюутолгой хоёрыг хурдан хөдөлгөөнд оруулахгүй бол Монголын эдийн засаг сүйрнэ. Эмзэг ч сэхэхдээ дажгүй эдийн засгаа хоёр ордоороо л хөдөлгөх хэрэгтэй.
24tsag.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Тэмүүжин мэтийн тэнэг хоосон олгой, толгойтой хүмүүс төр засгийн удирдлагад байна гэдэг маш том эмгэнэл, бас гутамшиг. Сонгосон хүмүүс нь юу бодож байдаг бол доо
ЭНэ Очирбат гэдэг чинь Ерөнхийлөгч нэрээр түрээ барьж Монгол улсын газрын баялагийг балалсан, үүний гороор өнөөдөр ямар байдалд орсон гэдэг билээ ард түмэн минээ
Очирбат чи өөрөө Монгрлын улс төрд үхдэл болоод удаж байгаа шүү!!! Эх орноо худалдаж хөлжсөн муу ёсрын нөхөр. Монгол түмний хувь заяа чамаас өшөөгөө авч л таарна
Юу өмсчихсөн зураг вэ? Ховдгийн гай Хамар нь яг шүү хахаха
Өөрөөс нь өөр толгойтой хүн байхгүй юм шиг ярьлаа. Таван толгойг гадаадын гар хөлдөө идүүлж чадаагүйдээ хорсож ард түмэндээ хувьцаа эзэмшүүлэхээр зүтгэж байгаа Энхболдыг муулах аргаа олохгүй их л зүдрэх юмдаа. Оюу толгойн асуудалд Очирбат гуай орооцолдсон л сонсогддог шүү дээ. Өчнөөн хууль бус асуудал болж байхад дуграагүй хүн гэнэт дуу ороодл аягүй бол 5 толгойг өмчлөх гэж байгаа харийнханаас авилга авч тэдний захиалгаар дугарч байгааг ард түмэн мэдэж байна шүү ОЧирбат гуай