ШУТИС-ийн “Дэлхийн номын өдөр”, “Азийн орнуудын техник технологийн номын үзэсгэлэн”-г Монголд анх удаа зохион байгуулна

11127816_827803997268078_7762172127427933053_o

ШУТИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн номын сангаас гадаад, дотоодын техник технологийн мэргэжлийн шинэ ном, хэвлэлийг танилцуулж, профессор, багш, оюутан, судлаачдад хүргэх е-ном, веб сайтын үйл ажиллагааг сурталчилах, хэвлэлийн газар болон уншигчдыг холбож өгөх зорилгоор 2010 оноос Дэлхийн номын өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтсон аж. Тус арга хэмжээнд дотоод их дээд сургуулиудаас гадна  олон улсын номын сан, хэвлэлийн газруудын номын үзэсгэлэн, худалдаа, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах гэрээ хийх зэрэг үйл ажиллагаанууд явагддаж байна.

 

ШУТИС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд энэ жил дэлхийн номын өдрийг тохиолдуулан Монголд анх удаа “Азийн орнуудын техник, технологийн номын үзэсгэлэнг” зохион байгуулж байна. 2015 оны 4 сарын 22-24 ны хооронд болох тус үзэсгэлэнд БНХАУ-ын “Хятадын боловсрол, номын экспорт импорт” хэвлэлийн компани,  ОХУ-ын “Горная книга”, “Издательство АСВ”, “Издательский ДОМ-МЭИ”, Бауманы техникийн их сургуулийн хэвлэлийн газар, БНСУ-ын Чанвоны үндэсний их сургуулийн номын сангаас ирсэн техник технологи, анагаах ухаан, танин мэдэхүй зэрэг шинжлэх ухааны бүх салбарын шинэ номууд тавигдана. Мөн Япон, Энэтхэг, Казакстаны элчин сайдын яамдууд, Америкийн Монгол судлалын төвийн төлөөлөгчид ном хандивлах үйл ажиллагаанд оролцоно.

Дэлхийн номын өдрөөр ШУТИС-ийн профессор, багш нарын болон хэвлэлийн газруудын номын үзэсгэлэн худалдаа, “Санка Маркетинг Монголиа” компанийн техник, технологийн танилцуулга, Эрхзүйч, сэтгэл судлаач доктор Б.Батсайхан, доктор М.Дэлгэржав нарын “Сэтгэл судлалын толь бичиг”номын нээлт, хэлэлцүүлэг, Номтой нөхөрлөе клубын тэргүүн Н.Хүлгэний уншигч, оюутнуудтай хийх чөлөөт ярилцлага, Гадаадын их дээд сургуулиудын профессоруудын лекц тус тус зохион явагдана. “Сод пресс”ХХК, “Непко”ХХК, “Сэлэнгэ пресс”ХХК, “Интер ном”, “Аз хур” номын дэлгүүрүүд бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр худалдаалах ажээ.

 


URL:

Tags:

Нэр: Ажиглагчид Огноо: 12 September 2015

сэтгэгдлүүдийг хаачихдаг, тэгснээрээ бүх юм нь ил биш, ариун болчихно хэмээн эндүүрч байгаан байх даа. түмэн олон мэдээд л байгаа ш дээ

Нэр: Ажиглагчид Огноо: 12 September 2015

Яамнаас хүртэл юм бичсэнийг дарамтлаад байдаг гэсэн. их л хүчтэй айж байна даа

Сэтгэгдэл бичих