“Жигүүр Гранд” ХХК-ийн ослоос болж нэг хүн нас барж, нэг хүн хүнд гэмтжээ
“Жигүүр Гранд” ХХК-ийн барьж байсан барилгаас хүн унаж нас барсан талаар манай сайт мэдээлсэн. Тэгвэл уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Ослын улмаас нэг хүн нас барахаас гадна нэг хүн хүнд бэртсэн байна. Тодруулбал, Ачаа өргөгч дээр ажиллаж байсан хоёр хүн 18 давхараас доошилж байгаад зургадугаар давхар орчмоос унажээ. Энэ талаар МХЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс “Ачаа өргөгчийн ган татлага нь аваарын ганц түгжээтэй. Тэр нь мултарсаны улмаас нэг хүн газар дээрээ нас барж, нэг хүн хүнд бэртсэн. Технологийн алдаанаас осол гарсан мэт харагдаж байгаа ч энэ нь удирдлагын буруутай үйл ажиллагаатай холбоотой” гэв.
URL: