4 хүнийг мөргөж гэмтээжээ
БГД-ийн нутаг Туулын 2 дугаар гудамжинд Х.Сонота маркийн авто машины жолооч нь явган зорчигч 43 настай эрэгтэй Д-г мөргөж гэмтээгээд хэргийн газрын газрын орхин явсан байна.
мөн БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Кино үйлдвэрийн урд замд Эмсид ХХК-ны Х.Аеро Сити маркийн автобусны жолооч Г нь явган зорчигч 27 настай эрэгтэй Г нарын 4 хүнийг мөргөж гэмтээжээ.
Зам тээврийн осол нь анхаарал болгоомжгүй, санамсаргүй байдлаар үйлдэгддэг учир бусад төрлийн гэмт хэргээс хөнгөрүүлж үздэг. Гэтэл зам тээврийн осол үйлдчихээд осол хэргийн газрыг орхиж явж байгаа жолооч нар нь ослыг харсан хүн байхгүй, илрэхгүй гэж хөнгөмсгөөр найдаж ослын газрыг орхиж зугатаадаг. Хэрэв зам тээврийн осолд холбогдсон бол та жолоочийн үүргээ биелүүлэн аль ойр байгаа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээ мэдээлэл өгөх, хэрэв ослын улмаас хүний эрүүл мэнд хохирсон бол эмнэлгийн анхны тусламж үзүүлэх хэрэгтэй.
URL: