Хүний наймаачдад 10-15 жил оноожээ

jrofcjmqub792geulrtenohmb

Хохирогч М-ийг хүчээр биеийг нь үнэлүүлж мөнгө олон, нэг бус удаа өөрсдөө хүчирхийлж байсан дөрвөн этгээдэд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс 10-15 жилийн ялыг оноожээ.

Э.Мөнхтулга, С.Аюулгүй, Ж.Ганхуяг нар биеэ хамгаалах чадваргүй, амьдралын боломж тааруу М гэгч эмэгтэйг СБД-ийн нутаг дэвсгэрт байрлах циркийн баруун талын байрны зоорь болон БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Хаус 25″ зочид буудал, СХД-ийн нутагт байрлах 34-р байрны арын дэнж дэх нийтийн байранд тус тус хүчээр хорин биеийг нь үнэлүүлдэг байсан байна.

Түүнчлэн биеийг нь үнэлүүлэх, хүчээр хорихоос гадна Ж.Ганхуяг, У.Нямгэрэл гэгч этгээдүүд хохирогч бүсгүйг удаа дараалан хүчирхийлдэг байсан нь тогтоогдсон ажээ.

Дээрх хэргийг үйлдсэн дөрвөн этгээдэд эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийг үндэслэн “Ашиг олох буюу мөлжих зорилгоор бусдын биеийг үнэлүүлсэн” 126 дугаар зүйлд заасаныг үндэслэн “Эрхшээлдээ байгаа хүнийг хүчирхийлсэн” зэрэг зүйл ангийг үндэслэн Ж.Ганхуягт 15 жил, У.Нямгэрэлд 6 жил, С.Аюулгүй, Э.Мөнхтулга нарт тус тус 10 жилийн хорих ял оногдуулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих