Монгол эрдэмтэд үр тарианы 100 орчим сорт гаргажээ
ХХАА-н дэд сайд Б.Батзориг Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сүүлийн жилүүдэд манай улсын газар тариалангийн салбарт үйлдвэрлэл ихээхэн нэмэгдэж дотоодын үр тариа , төмсний хэрэглээгээ 100 хувь, хүнсний ногоогоо 70 гаруй хувиар хангадаг болоод байгаа. Тун удахгүй хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлогоо УИХ-ын чуулганаар батлуулах гэж байгаа хүнс хөдөө аж ахуйн салбарынхан цаашид хөгжлийнхөө гол тулгуурыг шинжлэх ухааны ололт амжилт болгохоор чармайж байна. Өнгөрсөн хугацаанд манай эрдэмтэн судлаачид үр тарианы 96 сорт бүтээж 20 гаруйг нь амжилттай нутагшуулсан байна. Мөн төмсний 10 гаруй , хүнсний ногооны 40 орчим , жимс жимсгэнэ , чимэглэлийн ургамлын 20 гаруй сорт шинээр бүтээж нутагшуулж чаджээ.
Манай орны үр тариа төмсний үйлдвэрлэлийн 30 хувь , хүнсний ногооны 60 хувь , жимс жимсгэний 70 гаруй хувьд тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын бүтээсэн сортууд тариалагддаг байна. Үүнээс гадна тариалангийн хөрс хамгаалах, уринш боловсруулах, таримлыг тариалах , бордох зэрэг тариалангийн үйл явцын бүхий л технологиуд энэ хүрээлэнгийн эрдэмтдийн боловсруулсан аргачлал байдаг гэнэ.
Хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ дэд сайд Б.Батзориг “Тариаланчдад хамгийн их тулгамдаж байгаа хөрс хамгаалал, үрийн асуудлын шийдлийг хайж, бид өнөөдөр Дарханы Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж байна. Хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж байхад бидэнд боломж бололцоо их байгаа нь харагдаж байна. Энэ хүрээлэн жилдээ 300-350 тн элит үр гаргаж байна. За мөн Хөвсгөл аймгийн тариаланчдын ярьж байсан эрт ургацын Дархан-141, дунд ургацын Дархан -144 гэдэг үрийн сортыг энд бүтээсэн байна. Тэгэхээр бид заавал гаднаас үр оруулж ирэх шаардлагагүй хүрээлэнтэйгээ хамтарч ажиллах боломж манай тариаланчдад нээлттэй байна гэж харагдлаа. Үүнээс гадна газар тариаланд тулгамдаад байгаа чухал асуудал болох хөрс хамгааллын тал дээр манай эрдэмтэд судалгааны ихээхэн ажил хийж Монгол хөрсөндөө зохицох бордоог гаргаж авсан байна. Цаашдаа салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэхийн тулд эрдэм шинжилгээний байгууллага тариаланчид салбарын яам хамтран ажиллах нь чухал гэдэг дүгнэлтэд бид хүрлээ” гэлээ. Манай орны үр тариа төмсний үйлдвэрлэлийн 30 хувь , хүнсний ногооны 60 хувь , жимс жимсгэний 70 гаруй хувьд тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын бүтээсэн сортууд тариалагддаг байна. Үүнээс гадна тариалангийн хөрс хамгаалах, уринш боловсруулах, таримлыг тариалах , бордох зэрэг тариалангийн үйл явцын бүхий л технологиуд энэ хүрээлэнгийн эрдэмтдийн боловсруулсан аргачлал байдаг гэнэ.
URL: