Э.Алтанбагана захирал аа, “Энканто таун” хотхоны оршин суугчдаа эргэж хараач!

11087003_10152718281856835_64801374_o_700x700

Улаанбаатар хотын хамгийн сайн байршилтай цогцолбор хотхон “Энканто таун”-ы тухай уншигч та бүхэн сонсож л байсан биз. Камдер ХХК-ийн захиалгаар баригдсан уг хотхон нь анх захиалагчдад “Тав тухтай сэтгэл хангалуун амьдрал”-ыг амалж байжээ. Гэвч захиалагчид эзэмшигч болохын цагт “шог” зан гаргаж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлж л байсан.

Камдер” ХХК-ийнханы уран үгэнд хууртаж, байр худалдан авсан иргэд “гомдолтой” байна. Арга ч үгүй. Камдер ХХК-ныханы үйл хэрэг нь арай л хэтэрхий. Бид тус хотхоны иргэдийн гомдлын дагуу “Энканто таун” хотхонд очиж, зураг авч байгаад тус компаний харуул хамгаалалтынханд “хөөгдсөн” юмдаг. Машинаа зогсоол дээр нь тавьсан байхад “Та нар юун зураг аваад байгаа юм. Хаанаас яваа юм. Манай зургийг авах гэж байгаа бол тусгай зөвшөөрөл” авч ир” гэж хүртэл хэлж байна билээ.

Ямартай ч “Энканто таун” хотхоны харуул хамгаалалтынхан нь яг л жижигхэн вант улсын эзэд шиг аяглаж байсан. Хэрвээ тэдэнд “но” байгаагүйсэн бол яалаа гэж ийнхүү “бэмбэгнэтэл” айж, хөөж туух билээ дээ гэсэн бодол тухайн үед зурвасхан орж ирсэнийг нуух юун.

Тансаг хотхонд амьдрах хүслээр “Энканто таун” хотхоныг сонгосон иргэд одоо харамсахын дээдээр харамсч сууна. Оршин суугчдынх нь сэтгэгдэл, санал гомдол хавтас дүүрэн байх бөгөөд бид захаас нь уншигч та бүхэнд ийнхүү хүргэж буй.

Иймэрхүү гомдол, санал хавтас дүүрэн бий гэдгийг энд дахин онцлон тэмдэглэе. “Камдер” ХХК-ийн захирал Э.Алтанбаганад “Хэрэглэгчийн гомдлыг барагдуулах тухай” албан шаардлагыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2014 оны гуравдугаар сарын 6-ны өдөр хүргүүлсэн байдаг юм билээ.

Уг шаардлагад

“Камдер” ХХК-ийнхан албан шаардлагын хариуг 12 хоногийн дараа ийнхүү өгсөн байгаа юм.

Камдер ХХК-наас ШӨХТГ-т ийнхүү хариу илгээсэн ч гэсэн иргэдийн гомдол одоог хүртэл тасраагүй л байна. Барилга, хот байгуулалтын яаманд хошуу өргөхөд барилгын стандарт гэж байдаг бол өөрсдийгөө дөвийлгөн сурталчилж байгаа барилгуудад шалгалт хийж, стандартын дагуу баригдсан эсэх, анх иргэдэд амалж байсан орчныг бүрдүүлж чадаж буй эсэхэд анхаарал хандуулж, цаашид иймэрхүү иргэдийг хуурч, мэхэлсэн үйлдлүүдийг таслан зогсох хэрэгтэй юм биш үү.

Мөн судалгааны байгууллагатай хамтран орон сууцны зэрэглэлийг тогтоон үнийг зөв зохистой тодорхойлж өгвөл ямар вэ. Тансаг зэрэглэлийг орон суу гэж бишгүй сонсож байсан ч Монголд нэг ч ширхэг тансаг зэрэглэлийн орон сууц байхгүй гэдэг үгийг мэргэжлийн хүнээс нь сонсоод урам хугарсан. Гэхдээ барилгын компаниудад урам хугарсан. Барилгын салбарын талаар Монголчуудын мэдлэг, мэдээлэл дулимаг байгааг далимдуулан Барилгын компаниуд иргэдийг хуурч борлуулалт хийж байна. Эцэстээ тар нь танигдаж, тав тухгүй, стресс, бухимдал дунд амьдарч буй.

Ер нь бол барилгын компаниудын талаарх иргэдийн гомдол тасардаггүй. Тиймээс салбар яам нь энэ асуудалд анхаарал хандуулж, барилгын компаниудад тодорхой хэмжээний шалгуур тавьж, ашгийн хойноос хэт шунаж, иргэдийг хохироож байгаа газруудын үйл ажиллагааг зогсоох хэмжээнд арга хэмжээ авах цаг болжээ.

Мөн мэргэжлийн хяналтын байгууллага “Камдер” ХХК-ий үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, иргэдийн гомдол саналыг анхааралдаа авахад гэмгүй биз. Зарим нэг иргэд нь байрандаа орсон хойноо нэлээд хугацаанд барилгын тоос шороонд дарагдан ая тухгүй байсан гэдгийг бас хэлье.

Н.Чинзориг

/Үргэлжлэл бий – шуурхай.мн/


URL:

Нэр: zochin Огноо: 20 April 2015

Тэгээд яг ямар юм нь болохгүй байгаам.

Нэр: evan Огноо: 20 April 2015

Altanbagani tsan Orgilin Ganbaatar bdag yumdaa.

Нэр: Зочин Огноо: 21 April 2015

Энэ одоо нийтлэл үү,мэдээ юу,баримт факт уу,шантаж уу???

Нэр: Зочин Огноо: 21 April 2015

энэ хотхон дотор энэ сэтгүүлч ч юм уу юу ч ийн Н.Чинзориг гэдэг гар өөрийнхөө зургийг нь авч байхад нь харуулууд нь юу ч гэцийн. Тэрэндээ өширхөөд юу ч биччцийн. Ер нь иймэрхүү балай юмнуудыг компанийн нэр хүндэд халдсан, үндэслэлгүй мэдээ тараасан гэдэг үндэслэлээр шүүхдэж, мөнгө нэхэмжилж байвал таарна дөө

Сэтгэгдэл бичих