Н.Номтойбаяр: Тавантолгойн асуудлаар МАН-ын байр суурь тодорхой

21p0r1ntofi7behqq0bh23vp6pУИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудынхаа талаар танилцууллаа. Энэ үеэр түүнээс зарим асуултад хариулт авлаа.

 

-Өнгөрсөн бодоо хоногт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Тавантолгойн төслийн гэрээний талаар хэлэлцсэн гэсэн. Энэ талаар бүлэг дээр яригдаж, байр сууриа нэгтгэсэн үү?

 

-Гишүүдэд болон манай бүлэгт энэ талаар мэдээлэл ирээгүй байна. Байр суурь бол тодорхой байгаа. 2.1 сая иргэний эзэмшдэг 1072 ширхэг хувьцаанд оногдох ноогдол ашгийг иргэд маань хүртэж байх шаардлагыг МАН-ын бүлгийн зүгээс удаа дараа тавьж байгаа. Хоёрдугаарт Монгол улсын хууль тогтоомж, үүн дотроо татвартай холбоотой хууль тогтоомжийн дагуу энэ асуудал шийдэгдэнэ. Мэдээлэл орж ирмэгц энэ асуудлын талаар өмнө нь судлаж байсан ажлын хэсэгтэй ярилцаж байгаад тодорхой байр суурь гаргах байх.

 

-УИХ-ын даргын зөвлөхөд Тавантолгойн гэрээний нэг хувь байгаа юм шиг ярьсан. Тэгэхээр энэ гэрээний талаар бүлгийн гишүүдэд ямар ч мэдээлэл очоогүй гэж үү?

 

-Хаврын чуулганы нээлтэн дээр УИХ-ын дарга тухайн өдрийн өглөө Гадаад хэргийн яам болон Хууль зүйн яаман дээр тухайн гэрээний төсөл хэлбэрийг татаж тодорхой байр сууриа илэрхийлсэн байгаа. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл их хуралд энэ асуудлыг өргөн бариагүй байна. Тэгэхээр тухайн үед гэрээний төсөл бэлэн болчихсон байсан юм бол яагаад өнөөдрийг хүртэл өргөн баригдаж тараагдахгүй цаг хугацаа алдаад байгаа юм бэ. Энэ гэрээний төслийг орж ирмэгц хаврын чуулганы нээлтийн өглөө байсан гэрээ одоо орж ирэх гэрээ хоёрыг харьцуулж үзэх шаардлагатай. Яагаад ингэж цаг хугацаа алдаад байгаа нь гайхашрал төрүүлээд байна, тэр өдөр нь л өргөн барьчихаж болох байсан шүү дээ. Тэгэхээр гэрээний хоёр загвар явж байж болох юм.

 

-МАН-ын бүлэг Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслөө буцааж татаж авах талаар мөн яриа гараад байгаа?

 

рд нийтийн дунд санал асуулга явуулах тогтоолын төслийг өргөн бариад 10 хонож байна. Засгийн газраас хараахан хариу өгөөгүй байна. Хуулийн хугацаа дуусаагүй байгаа. Гэхдээ заавал хуулийн хугацааг дуустал хүлээх ёстой юу гэдэг талаар өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд асууж лавлана. Ардчилсан намын дарга З.Энхболд сэтгүүлчидтэй хийсэн зангиагүй уулзалтын үеэр энэ бол ард түмний хүсэл зорилгод нийцэхгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна лээ. Гэхдээ энэ талаар Засгийн газарт тодорхой байр суурийг илэрхийлж, шаардаж ажиллах болно. МАН ард нийтийн санал асуулгын хуулийн төслөө буцааж татлаа гэсэн яриа яваад байсан, бид хэзээ энэ хуулийн төслөө буцаан татаж аваагүй. Харин ч холбогдох арга хэмжээг авч ажиллана.

 

-Сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт танай намын бүлгээс гишүүд орж ажиллаж байгаа юу?

 

-Энэ ажлын хэсэгт МАН-ын бүлгийн зүгээс УИХ-ын нэр бүхий таван гишүүн орсон байгаа. Бүлгийн дарга С.Бямбацогт, О.Содбилэг, Су.Батболд, Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин нарын гишүүд орсон.


URL:

Сэтгэгдэл бичих