Сүхбаатарын Түмэнцогтын түймэрт өртсөн ард иргэдэд их аварга Д.Дагвадорж хандив өргөсөн байна
Асашёрюү Дагвадорж Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын түймэрт өртсөн ард иргэдэд тусламж болгон мөнгөн хандив өргөсөн байна. Тэрээр хандив өргөсөн баримт болох банкны хуулгын зургийг авч өөрийн цахим хуудсандаа тавьсан нь зарим хүнд таалагдсан ч зарим нэгэнд нь огт таалагдахгүй байгаа бололтой. Учир нь тусламж үзүүлж байгаа бол заавал ингэж үзүүлсэн гэдгээ харуулах гэж байгаа юм шиг зураг авах нь үнэн хэрэг дээрээ өөрийнхөө нэр хүндийг өсгөх гэсэн арга хэмээн үзэх хүмүүс ч байгаа юм.
URL: