Льюис Хэмилтон уучлалт гуйв
“Формула 1”-ын нисгэгч Льюис Хэмилтон энэ сарын 12-нд Шанхай хотноо зохион байгуулагдсан Хятадын Гран-Прид ялалт байгуулсан билээ. Тэрбээр ялалт байгуулах үедээ гартаа байсан оргилуун дарсыг хятад бүсгүй рүү цацсан юм. Энэхүү үйл явдлын дараа хятадууд дургүйцлээ илэрхийлж, уучлалт гуйхыг шаарджээ. Хэмилтон “CCTV”-д “Би ялалт байгуулаад сэтгэл их хөдөлсөн. Ганцаараа баярлахыг хүсээгүй учир хажууд зогсч байсан бүсгүй рүү оргилуун дарсаа цацсан. Түүнийг ч гэсэн инээгээсэй гэж хүссэн” гэж ярьжээ. Тус ярилцлагын дараа хятадууд Хэмилтонг “Нэг улсыг гутаан доромжилж, даажигнасан” хэмээн буруутгажээ. Хэмилтон өөрийн буруу үйлдлээсээ болж олон сая хүнийг гомдоосондоо харамсч буйгаа илэрхийлж, твиттертээ “Намайг уучлаарай. Би алдаа гаргажээ” гэж жиргэжээ. /шууд.мн/
URL: