Мөрийтэй тоглосон УИХ-ын гишүүний хэргийг хэрэгсэхгүй болголоо

09

Хууль тогтоох гэж УИХ-д сонгогдсон гишүүн бизнесменүүдтэй нийлж мөрийтэй тоглож байгаад баригдсан хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард гарсан.

 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Зоригт өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ эрүүгийн цагдаагийн газрынханд баригдсан байдаг.

Эрхэм гишүүн Д.Зоригттой хамт “Макс” группийн захирал Д.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нар хамт байсан гэдэг.

 

 

Тухайн үед хэргийг ихэд нууцалж, нэр нөлөө бүхий гишүүд холбогдсон учраас хэргийг хэрэгсэхгүй болгох вий гэсэн хардлага байсан. Тэгвэл хэргийг Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хэрэгсэхгүй болгожээ.


URL:

Нэр: Зочин Огноо: 20 April 2015

Энэ муу Зоригт дандаа бохир юм хийж явах юм даа. Хориотой тоглоом тоглоно. Хууль зөрчиж их хурлын гишүүн болно. Луйвар хийж банк авна гээд энэ хүний хийдэг зүйл дандаа хулгай, дээрэм, хууран мэхлэлт байх юм даа. Энгийн би байсан бол шоронд хийнэ дээ

Сэтгэгдэл бичих