С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг хоёр урлагийн тайзаа орхихоор шийдсэн үү?
Гавьяат жүжигчин С.Жавхлан, түүний гэргий Г.Эрдэнэчимэг нар урлагийн тайзаа бүр орхихоор шийдсэн бололтой. Нэг нь улстөржиж, нөгөө нь монгол уламжлал, монгол бичгийн хичээлээ хичээнгүйлэн сурч “Монголоороо” төвийнхөө үйл ажиллагаанд анхаараад түмэн завгүй байгаа гэнэ.
Тэд сүүлийн үед урлагийн тоглолтод урилгаар болон гуйлтаар ч очиж дуулахгүй байгаа сурагтай. Дашрамд сонирхуулахад “Сант Марал” сангаас улстөрчдийн рейтингийн шинэ судалгаанд мөн л дээгүүр нэр яваа ажээ. Эл байдалдаа урамшсан гавьяат маань улс төрөө орхихгүй байхаар шийдэж “Одоо л миний үе эхэлж байна” хэмээн ихэд баяртай байгаа аж. /викимон.мн/
URL: