Дуучин Г.Эрдэнэтунгалагийг бүү уурлуул
Та ууралсан үедээ ямар авир гаргадаг вэ? Түгээмэл тохиолдох энэ асуултад дуугаа хураадаг, үглээ болчихдог, хашгирдаг, шууд уйлчихдаг, салхинд алхдаг, хөгжим сонсдог, ном уншдаг, баясалгал хийдэг гэх зэргээр хүн бүр өөрсдийнхөө хариулдаг. Яг энэ асуултад дуучин Г.Эрдэнэтунгалаг мөн л сонин хариулжээ.
Тэрээр уурлахаар их иддэг зуршилтай учир сэтгэл санаагаар унахгүй, мөн хүнтэй хэл ам хийхгүй байхыг ихэд хичээдэг гэнлээ. Тиймээс найз нөхөд, хамт олон болоод хайртай фэнүүд нь тун болгоомжтой харьцах хэрэгтэй бололтой. Учир нь тэрээр өөрийн биеийн жингээсээ 30 кг-ыг хасч гоо үзэсгэлэнтэй болоод байгаа юм.
Дашрамд дурьдахад Г.Эрдэнэтунгалагийн хувьд жүжигчин Б.Навчаатай “21000” реалити шоунд оролцон өрсөлдөж байгаа бөгөөд хоол хүнсээ цуглуулахдаа хүний эв олох, найрч юм авахдаа гаргууд нэгэн гэдгээ харуулаад амжсан. Эл байдлаараа тэрээр тэмцээний ялагч болж магадгүй байгаа юм. /зиндаа.мн/
URL: