Хүлээлт үүсгэсэн чуулганы долоо хоног

tanhimЭнэ долоо хоногт УИХ-ын чуулган эхэлсэнтэй холбогдуулан хэлэлцэх асуудлууд ар араасаа ундарч байгаа ч Улстөрчид тийм ч яарахгүй хойшлуулсан, хүлээлтийн байдал оруулсан өдрүүд болж өнгөрлөө.

Өргөн барьсан хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэхээр болов

Монголын улстөрийн тогоонд халуунхан сэдэв болсон казиногийн тухай хуулийн төслийн УИХ-аар авч хэлэлцэх, тэтгэвэрийн шинэчлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжих эсэхийг хуульзүйн байнгын хорооны гишүүдийн бүрэн эрхийг дагуу хэлэлцлээ. Ингэснээр манай улс казиногийн тухай хуультай болж эдийн засгийн эргэлтэнд сайнаар нөлөөлнө хэмээн үзсэн гишүүдийн дийлэнх олны саналаар казиногийн хууль дэмжигдлээ.

Унгар улсын ерөнхийлөгч Янош Адер төрийн айлчлал хийлээ

Монгол, Унгар орны хооронд диполмат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд Унгар улсын ерөнхийлөгч Янош Адер төрийн айлчлал хийж байгаадаа талархаж байгаа илэрхийлэн дахин Унгар улсын яамыг Монголд нээх, түүнчлэн тус улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, батлан хамгаалахын салбар, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахыг улам идэвхийлэн ажиллах болно гэдгээ мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн М.Батчимэг багш нарт мэдээлэл хийлээ

УИХ-ын гишшн М.Батчимэг Монгол хэлний хуулийн талаар багш нарт мэдээлэл хийлээ. Дэлхийн олон орны хэлний бодлогын талаар танилцуулсан. Дэлхийд 6000 гаруй хэл байгааг ЮНЕСКО бүртгэсэн байдаг. Үүнээс 50 хувь нь мөхөх магадлалтай гэсэн тооцоо судалгаа гарчээ. Мөн даяаршлын давлагаанд англи хэл хүчтэй түрэн орж ирж байгаа өнөө үед монгол хэл, ёс заншлаа хадгалж үлдэх нь чухал юм. Иймээс Монгол хэлний дархлагдсан байдал болон зөв бичих дүрэм хэлзүйг нэгтгэсэн үндэсний томоохон тайлбар толь бичигтэй болох талаар хэлэлцэж байгаа гэсэн юм. Энэ үеэр багш нар гишүүнээс хуулийн талаар сонирхсон асуултаа асууж Монгол хэлийн тухай хуулийн тухай тодорхой ойлголттой болсон юм.

Тавантолгойн гэрээний төсөл түр хойшиллоо

УИХ-ын чуулган эхэлсэнтэй холбоотойгоор Тавантолгойн гэрээний төслийг УИХ 14 хоногийн хугацаанд хэлэлцэн батлах байсан ч одоо хүртэл нэгдсэн байр сууринд хүрч чадалгүй хойшлууллаа. Учир нь УИХ-ын дарга З.Энхболд Монгол улсын сайд М.Энхсайхан нарын нэг нэгнийгээ буруутгасан мэдээллүүд нийгэмд хүчтэй нөлөөлж байгаатай холбоотой мөн түүнчлэн гурван өөр гэрээний нөхцөлтэй байгаа гэсэн мэдээлэл явж байгаагаас чухам аль гэрээ нь өнөөдөр тавантолгойн жинхэнэ гэрээ вэ гэдэг асуулт олныг эргэлзүүлж тухайн асуудлыг гацааж орхисон.

Сонгуулийн тогтолцоог ард иргэдээсээ асууя

УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрч буй долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболдод Сонгуулийн тухай хууль хэлэлцэж байгаатай холбогдуулан СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ АРД ИРГЭДЭЭСЭЭ АСУУЯ гэсэн саналыг хүргүүлсэн ч одоогоор ямар нэгэн шийдэлд хүрсэнгүй өмн л хүлээлтийн байдал орсон. Учир нь УИХ-ын дараг З.Энхболд тус саналыг намын бүлгийн удирдлага болон АН-ын дарга удирдлагуудтай зөвлөлдөж ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын тоонд оруулснаар мөн л ирэх долоо хоногийг хүлээлээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн бие чилээрхэв 

Өнгөрсөн баасан гарагт хуралдсан УИХ-ын ээлжит чуулган дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийх байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар хуралдаан ирээгүй тул уг асуудлыг хойш нь тавьсан юм.

Ийнхүү хойш тавьсан хуулийн төслөөр дүүрэн УИХ-ын чуулган нэг долоо хоног өнгөрч байгаа юм. Харин ард иргэд тэдний хийж ярьж байгаа асуудлын үр дүнг хүлээсэн хүлээлтийн долоо хоног болсноор ирэх долоо хоногт ямархан хуулийн төслүүд хэлэлцэн шийдэгдэх бол гэсэн таамаг төдий хоцорсон юм.

 

 

Эх сурвалж: www.bolod.mn

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих