Урлаг спортын 7 хоногийн онцлох үйл явдлууд

Untitled-1

40 саяын шагналын сантай “Дуулиан 2020″ тэмцээний аваргууд тодорно

Өсвөрийн хөлбөмбөгчдийн футзалны аварга шалгаруулах “Дуулиан 2020″ тэмцээний 9 дэх удаагийн аваргууд Буянт-Ухаа спорт цогцолборт тодрох юм.

Тэмцээн таван насны ангилалд 3000 гаруй өсвөрийн хөлбөмбөгчид гурван үе шаттайгаар өрсөлджээ. III дахь шатанд нийслэлийн 9 дүүргийн 184 багийн 1800 тамирчид шалгаран Аваргуудын Лигийн тоглолтын дүрмийн дагуу зочин, талбайн эзэн багийн дүрмээр тус бүр 2 тоглолт хийсэн юм байна.

Энэ удаагийн тэмцээнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр “Их талын Дуулиан” ТББ гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд оролцож буй багуудын ивээн тэтгэгчээр 100 гаруй аж ахуй нэгжүүд оролцсон байна.

Нийт 40 сая төгрөгийн шагналын сантай энэ удаагийн “Дуулиан-2020″ тэмцээний тоглолт маргааш 09.00 цагт Буянт-Ухаа  спорт цогцолборт эхэлнэ.

МХБХ шилэн данстай боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн данс”-ны тухай хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш “Шилэн данс”-ны цэс нээж, хэддүгээр сард ямар зорилгоор хэчнээн төгрөгийн зардал гаргаснаа байгууллага бүр тайлагнадаг болоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Монголын хөлбөмбөгийн холбооноос тамирчид, дасгалжуулагч, сургалтын үйл ажиллагааны талаар зардлыг гаргажээ.

МХБХ-ны Ээлжит  IV  их хурлаар сонгогдсон  Гүйцэтгэх Хорооны гишүүдийн II хурал өнгөрөгч дөрөвдүгээр сарын 13-ны өдөр боллоо. Хуралд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар болон Гүйцэтгэх хорооны 8 гишүүн оролцсон юм.

“Спрайт супер лиг”-ийн Бүх оддын тоглолт маргааш болно

Сагсан бөмбөгийн “TLG-13” ТББ, “MCS Coca Cola” хамтран зохион байгуулдаг “Спайрт супер лиг”-ийн 2014-2015 оны улирлын тоглолт гурван сар үргэлжилж өнгөрсөн ням гариг өндөрлөсөн билээ. Тэгвэл тус лигийн Бүх оддын тоглолт маргааш Спортын төв ордонд 19.00 цагаас болох гэж байна. Энэ тоглолтод Спрайт лигийн баруун, зүүн бүсээс статистик үзүүлэлтээрээ шалгарсан шилдэг 30 сагсчин хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх юм.

Тоглолтын үеэр “Слэм данк” шоу болон бусад урлаг соёлын арга хэмжээ болно. Мөн холын зайн шидэлт гээд сонирхолтой хөтөлбөртэй энэхүү тоглолтыг үнэ төлбөргүй үзэж болох аж. Бүх оддын тоглолтын шагналын сан 4-н сая төгрөг ба үүнээс 1 сая төгрөгийг Буяны үйлсэд хандивлах аж. Харин “Спрайт супер лиг”-ийн флей-офф ням гаригт болох юм.

Монгол улсын филармони дэлхийн шилдэг киноны хөгжмүүдийг эгшиглүүлнэ

Монгол Улсын Филармони энэ оны I улиралд МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ зорилтот төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Тэгвэл энэ удаад II улирлыг “Баянмонгол” чуулгын “MOVIE SWING” тоглолтоор эхэлж байна. Тус тоглолтонд тухайн киноны хөгжим нь Оскарын шагнал хүртсэн бүтээлүүдийг сорчлон тоглох юм.
 Улсын Филармонид 4-р сарын 19-с эхлэн 6 сарын 25-г дуустал арван тоглолт зохион байгуулах юм байна.
Монгол охин Лион хотын оркестрыг удирдаж байна

Баярбаатарын Нандингуа хэмээх монгол охин Лион-ын Консерваторийн симфони найрал хөгжмийг удирджээ.

Б.Нандингуа нь 1994 онд төрсөн өдгөө 20 настай Лионы хөгжмийн их сургууль суралцдаг аж.

Түүний удирдсан хөгжмийн гоцлолын талаар Б.Нандингуа охины багш Christian Chapotat өөрийн цахим хуудаснаа ” Энэ охин бол монголын залуу хийлчдын нэг. Тэрбээр энэ сарын 5-нд Вена хотод болсон тоглолтыг удирдлаа.  Тоглолт үнэхээр гайхалтай болно” хэмээн бичжээ.


URL:

Сэтгэгдэл бичих