УБТЗ-ын дарга Л. Пүрэвбаатарын 153 саяын үнэтэй Лексус 570

5pmjifkffon5qjkirtkoamaf4vУИХ-ын гишүүн Г.Батхүүгийн “хүн” гэгдэх УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар албаны мөнгийг хувьдаа зарцуулсан талаарх баримтууд дэлгэгдэж эхлээд байна. Тэрбээр албаны мөнгөнөөс өөртөө гутал, хүрэм, орон сууц авсан тухай хэвлэл мэдээллээр нэлээд бичиж, багагүй шуугиан тарьсан юм. Энэ удаа 153 саяар лексус 570 маркийн машиныг иргэн Б.Энх-Амгалангаас авсан гэрээ баримтууд нь гарчээ. 600 мянгаар гутал, 1.8 саяар хүрэм авчихаад үүнийгээ хээв нэг үгүйсгэж суугаа хүн бол Л.Пүрэвбаатар.

Түүний хувьд УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй салшгүй холбоотой нэгэн. Г.Батхүүг 2004-2006 онд ЗТАЖ-ын сайдаар ажиллаж байхад УБТЗ-ын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан. Харин Г.Батхүү найзыгаа огцроход зэрэг огцорч байсан гэдэг юм билээ. Энэ удаа ч найзынхаа татаасаар УБТЗ-ын даргын албанд тухалсан Л.Пүрэвбаатар албаны мөнгө “идсэн” асуудалд орооцолдоод байгаа юм.

Л.Пүрэвбаатар гутал, машин аваад зогсоогүйгээс гадна 1.5 саяар орон сууц авсан гэдэг нь бүр сонирхол татаад байна. Г.Батхүүгийн тухайд барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг нэгэн. Гэвч “Шунхлай” компанийнх нь охин компани “S Development” компанийн “River Stone” хотхоны барилга дээрээс 3 залуу унаж амиа алдсан хэрэг гарсан байдаг. Ийнхүү хаа явсан газраа Л.Пүрэвбаатарыг албан тушаалтай байлгадаг тэрбээр дээрх бариулсан байрнаасаа түүнд өгсөн гэх яриа байдаг юм билээ.

УБТЗ-ыг удирдаж чадахгүй байгаа, цаашлаад өөрийн бус албаны мөнгөнөөс өөртөө зориулж хөрөнгө гаргаж, төсвийн мөнгийг үрж хэрхэвч болохгүй. Тийм ч учраас түүнд хариуцлага тооцож, албан тушаалаас нь буулгах ёстой баймаар. Шударга байдал үйлчилдэггүй нь зөвхөн үүгээр харагдаад дуусаж байгаа юм биш. Төсвийн мөнгөөр УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар хэрхэн тансагласан талаарх мэдээллийг ил болгож, албан бичиг хүргүүлсэн ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Ц.Нанзаддорж “өөрийн хүсэлтээр” гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Болохгүй зүйлийг хэлэхээр ажлаасаа халагддаг, хариуцлага тооцуулдаг ийм жишиг хэзээ дуусах вэ. Үнэхээр хариуцлага ярих гэж байгаа юм бол УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцож, өөрт зарцуулсан төсвийн мөнгийг эргүүлж төлүүлэх ёстой болов уу.

Л.Пүрэвбаатарын худалдан авагчийн гэрээ:


URL:

Нэр: заза Огноо: 18 April 2015

1.5саяын байр бдаг сайхан л бна

Сэтгэгдэл бичих