Т.Санчир 14 дугаартай тоглоно

Монгол Улсын шигшээ багийн тамирчин Тунгалагийн Санчир Филиппин улсыг сагсан бөмбөгний лигт тоглохоор болсон. Тэгвэл тэрбээр 14 дугаартай тоглохоор болж, өмсгөлөө авчээ.

47kaql3eavgeo5m8l44oo0kks5 47kaql3eavgeo5m8l44oo0kks5

Т.Санчир гадны улсын мэргэжлийн Лигт тоглож байгаа Монголын хоёр дахь сагсчин юм.

Анхных нь сагсчин Ц.Шаравжамц бөгөөд тэрбээр 1995-1996 онд Словакийн Лигийн “Вахостав Жилина” багт тоглож, сарын $3000 цалинг авдаг байжээ. Харин Т.Санчирын хувьд ийнхүү 20 жилийн дараа Монголын сагсчдаас мэргэжлийн лигт дахин уригдаж тоглож байгаагаараа онцлог юм.

Сонирхуулахад, азийн сагсан бөмбөгний холбоо /PBA/-ны дүрмийн дагуу Ази легионор тоглогч  190.5 см-ээс доош өндөртэй байх ёстой бөгөөд Т.Санчирын өндөр 189.23 см гэнэ лээ.


URL:

Сэтгэгдэл бичих