Иргэдэд олддоггүй газар Засаг даргын хамаатанд ингэж олгогддог /баримтат мэдээлэл/

na-bo-darga

Монгол улсын иргэн хуульд зааснаар 0.07 га газар эзэмших эрхтэй. Гэвч энгийн иргэдийн хувь газар авна гэдэг “харганы ноос түүж эсгий” хийхтэй адил хэцүү хэрэг болсон гэж иргэд ярьдаг. Учир нь төрийн албаны хүнд суртал, “гар  харсан” байдал нь иргэдийг хуулийнхаа дагуу газар эзэмших хүсэлтийг нь мохоодог. Жирийн иргэн газар эзэмших, өмчлөхийн тулд асар их бичиг баримт бүрдүүлж,  төрийн албаныханы хүнд суртал, олон арван  “даваа нугачааг” туулж байж сая нэг бүтдэг бол албан тушаалтанд ойр, тэдний ах дүү хамаатан садны хувьд газар авна гэдэг “алга урвуулах”-ын төдий амар хялбар зүйл байдаг бололтой. Иргэдэд тэр бүр амар хялбар  олдоод байдаггүй  0.07 га газар нь дарга нарын хамаатнуудын хувьд хэдэн арван  га–аар шийдвэрлэгдэж, захирaмж шийдвэр нь  түргэн шуурхай  гардаг үйлдэл нь  хууль ёсыг уландаа гишгэсэн хэрэг биш гэж үү…

Сүүлийн үед төсвийн хөрөнгийг хувьдаа завьшсан гэдгээр АТГ-ын үүдийг сахих болсон Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар нь  өөрийн ойр дотны хүмүүс, Засаг даргын орлогч Ч.Одонхүүгийн хамаатан саданд болон дүүргийнхээ хууль шүүх, прокурорын дарга нарт хэрхэн, хэдэн га газар олгосон тухай мэдээллийг баримтанд түшиглэн хүргэе.

gazar1 gazar2 gazar3 gazar4 gazar5 gazar6 gazar7 gazar8 gazar9 gazar10 gazar11 gazar12 gazar13 gazar14

Налайхын Засаг дарга Х.Болдбаатарын хувьд иргэд аж ахуйн нэгжид худалдаа, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар  газар олгохдоо холбогдох хуулийг баримтлаагүй, дуудлага худалдаа явуулхахгүй, төсөл сонгон шалгаруулалт хийлгүйгээр  газар эзэмших эрхийг олон арван аж ахуйн нэгжид олгосны улмаас өнөөдөр Нийслэлийн төсөвт 17.1 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгааг Аудитын байгууллага тогтоожээ. Түүний энэ үйлдэл нь АТГ болон ЦЕГ-ийн Зохион байгууллаттай гэмт хэрэгтэй тэмцэх газар  20152….. дугаартай эрүүгийн  хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна.  na-yal1

Гэтэл ингэж хууль зөрчин, гэмт хэргийн шинжтэй  захирамж шийдвэр  гаргаж байсан   Засаг дарга одоо болтол ажлаа хийсээр байгаа нь байж болох зөв үйлдэл мөн гэж үү Нийслэл хотын дарга Э.Бат-үүлээ…

Ц.Мөнх

Ugluu-logo20


URL:

Нэр: Ажуудмагсар Огноо: 17 April 2015

Газрыг нь хурааж иргэдэд шилжүүлж өгөх хэрэгтэй. Бат-Үүл дарга юу хийж суудаг бна. Ийм хууль бус наймаа явагдаж байхад юугаа харж сонсдог байнаа. Хотын дарга энэ бүгдийг цэгцэлж чадахгүй бол огцор!!!

Нэр: Anonymous Огноо: 17 April 2015

Нөгөө төрийн, улсын албан хаагчид айн одоо бас болоогүй 50%-ийн буцалтгүй тусламжаар байр аваад тасарчих юм байна л даа. Энгийн бид нарт 0,05 га нь ч олдохгүй байхад зарим гарууд 2-20 га-аар нь газар зарна гээд зөндөөн л зар байхын гайхаад олохгүй байсан юм учир нь энэ байх нь. Энэ төр нээрэн арай бишээ. Үгүй тэгээд ажиллаа сайн хийж байвал бас яахав тэгтэл тийм бишээ хэдэн муу хувийн хэвшилийхнээ элдэв торгууль, татвар, эсэн бусыын юмаар дарамтлаад л. БИЗДА нэээрэн баатар даргатай байгаад ч нэмэр алга

Сэтгэгдэл бичих