Их-7 -гийн сайд нар Орост шахалт үзүүлэхээр тохиролцжээ
Украинд гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахын тулд ОХУ-д улам хүчтэй шахалт үзүүлэхээр “Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар тохиролцжээ.
Германы Любек хотод болсон Гадаад хэргийн сайд нарын хоёр өдрийн уулзалтын дараа Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер хэвлэлийнхэнд мэдэгдэл хийсэн байна.
Түүний хэлснээр, Украины арми болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хооронд сүүлийн хэд хоногийн турш байлдааны ажиллагаа эрчимжин их буугаар галлан хүний аминд хүрсэн тохиолдол гарсанд сэтгэл түгшиж байгаагаа сайд нар илэрхийлжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: