“Монголын Цахим сэтгүүл зүйн хөгжил” нийтлэлийн уралдаан болно
5 сарын 3-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сайтын Холбооноос хэвлэл мэдээллийн чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагууд, үе үеийн сэтгүүлчид, сэтгүүлзүйн салбараар суралцаж байгаа оюутнуудыг хамруулсан хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажилд ороод байна. Энэ ажлын хүрээнд тус холбооноос санаачлан “Монголын цахим сэтгүүл зүйн хөгжил” сэдвийн дор сэтгүүлзүйн салбараар суралцдаг оюутнууд, сургуулиа төгсөөд 1-2 жил салбарт ажиллаж байгаа шинэ залуу сэтгүүлчдийг хамруулсан нийтлэлийн уралдааныг зохион байгуулахаар болжээ.
Нийтлэлийн уралдааны удирдамжийг хүргэе.
“ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР”-ЫГ УГТАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ
НИЙТЛЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Сэдэв: “Монголын Цахим сэтгүүл зүйн хөгжил”
Зохион байгуулагч: Монголын Сайтын Холбоо ТББ
Хамрах хүрээ: Сэтгүүл зүйн мэргэжлээр их дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд, шинэ залуу сэтгүүлчид
Зорилго: Их дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуучуудын мэргэжлийн салбарын онол арга зүйн мэдлэгийг дээшлүүлэх, цахим сэтгүүл зүйн салбарын өнөөгийн байдлын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх
Нийтлэлд хамруулж болох дэд сэдэв:
- Цахим сэтгүүл зүйн тулгамдсан асуудал
- Сошиал медиа ба цахим сэтгүүлзүйн холбоо хамаарал
- Твиттер, фэйсвүүкийн мэдээллийн орчинд үзүүлэх эерэг сөрөг нөлөөлөл
- Сайтуудын мэдээллийн үр дагавар, ач холбогдол
- Цахим сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага
Тавигдах шаардлага:
- 600-аас доошгүй үгтэй байх;
- Мөр хоорондын зай 1,5. Arial фонтоор 12 pt-оор /MS Word/ бичигдсэн байх, цаасны хэмжээ А4
- Хэвлэмэл байдлаар ирүүлэх /нийтлэлийг хавтасласан байх/;
- Нийтлэгчтэй холбоотой аливаа мэдээллийг нийтлэлд оруулахгүй ба нийтлэлийг тусгайлсан кодоор тэмдэглэн хурааж авна.
- Зохиогч өөрийн товч намтарыг эргэж холбогдох утас, хаяг, и-мэйл, фэйсвүүк хаягаа дугтуйнд хийж хүлээлгэн өгнө.
- Сэдэв нь зарлагдсан дэд сэдвийн хүрээнд байх;
- Урьд өмнө хэвлэгдээгүй, бичигдээгүй байх
Шагнал, урамшуулал:
1-р байр, 1 хүн – Абсолют төвд 1 жил үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг, холбооны гишүүн топ 10 сайтаар нийтлэгдэх эрх
2-р байр, 1 хүн – Абсолют төвд хагас жил үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг, холбооны гишүүн 10 сайтаар нийтлэгдэх эрх
3-р байр, 1 хүн – Абсолют төвд нэг улирал үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг, холбооны гишүүн 10 сайтаар нийтлэгдэх эрх
Зохион байгуулах үе шат:
Нэг. Уралдаанд ирүүлэх нийтлэлийг зохион байгуулах комисст хүлээн авах /2015 оны 4 сарын 24-ны дотор хүлээн авах/
Хоёр. Уралдаанд ирүүлсэн нийтлэлээс шаардлага хангасан бүтээлийг шалгаруулах /2015 оны 04 сарын 27-ны дотор/
Гурав. Шалгарсан бүтээлүүдээс шилдэгийг нь шалгаруулахын тулд 2 үед шалгарсан нийтлэлүүдийг хэлэлцүүлэх /2015 оны 05 сарын 01-ны дотор/
Дөрөв. Шагнал гардуулах / 2015 оны 05 сарын 02-ны 17:00 цагаас болох Хүндэтгэлийн арга хэмжээн дээр/
Илтгэл хүлээж авах: Сүхбаатарын талбай, МҮЭХ-ний төв байр, 320 тоот, mglsiteholboo@gmail.com
Утас: 88087155
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
URL: