Бурхны баримал дотор итгэмээргүй зүйл байлаа
Нидерланд улсын эрдэм шинжилгээний ажилчид олон зуун жил хадгалагдан ирсэн бурхан багшийн xөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн учир томографаар харахаар шийджээ.
Гэтэл итгэмээргүй зүйл болж дотор нь занданшуулсан шарил байсныг илрүүлсэн байна. Уг бурхан багшийн хөшөөг өнгөрсөн жил БНХАУ-аас авчирчээ. Шинжээчдийг мэдэхээс өмнө Нидерландын Дрентс музейд тавигдаж байсан аж. Энэхүү бурхны хөшөөг музейд байрлуулснаас хойш анх цэвэрлэх гэж байхдаа сонирхолтой зүйлсийг шинжээчид олж харснаар томографаар харах санааг гаргаж Нидерландын төв эмнэлэг Mийндерт авчирсан юм.
Хөшөөн дотроос занданшуулсан шарилаас гадна эртний Хятадын дүрс тэмдэг бүхий цаас ч мөн гарч ирсэн аж. ДНК-ийн шинжилгээгээр энэхүү занданшуулсан шарил нь 1000 жилийн настай байх магадлалтай болохыг тогтоожээ. Тус занданшуулсан шарилыг 2015 оны 5 дугаар сарыг хүртэл Унгарын байгалийн түүхийн музейд тавихаар болсон байна. Энэ судалгааны удирдагч Эрик Бружин нь Роттердам дахь Дэлхийн музейд буддын урлаг, соёлын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн юм. Мөн тус багт элэгний эмч Рэйнод Вермэйждэн, дүрс оношлогооны эмч Бен Хэггелмэн нар өнгөрөгч оны есдүгээр сарын 3-нд уг хөшөөг хүлээн авч судалгааны ажлаа эхлүүлсэн байна.
Энэхүү занданшуулсан шарил нь XI-XII зууны үе, магадгүй тэрнээс ч өмнөх үеийнх байх өндөр магадлалтай аж. Рэйнод эмч уг занданшуулсан шарилын эдээс дээж авч, цээжний болон хэвлийн хөндийн хэсгийг судалсан аж. Мөн Бен эмч хөшөөний дотоод хэсгийг дүрс оношлогоогоор нэгд нэггүй оношлож харжээ. Одоогийн байдлаар Хятадын талаас уг асуудалд хариулт өгөөгүй байгаа талаар барууны хэвлэлүүд онцолжээ.
URL: