Бөхчүүд хиймэл зүлгэн дээр зодоглоно

Үндэсний их баяр наадмаар бөхчүүд хиймэл зүлгэн дээр зодоглох нээ.

Тодруулбал, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааныг зохион байгуулах хорооны анхны хурал өчигдөр болжээ.

IMG_8059

Хурлын үеэр гишүүд допингийн шинжилгээнд хяналт тавих багийг сайжруулж гурваас дөрвөн хүн шөвгөрсөн бөхчүүдийг дагуулан явж шинжилгээг өгүүлэх, энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээг хиймэл зүлгээр солихтой холбогдсон асуудлыг голчлон ярилцжээ.

Зүлгийг ирэх сараас сольж эхлэх бөгөөд хугацаандаа дуусахгүй бол бөхийн барилдаан явуулахад хүндрэл учрах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.

Тиймээс дээрх асуудлыг салбар зөвлөлөөс Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлэхээр боллоо. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаа зүлгээ орчин үеийн стандартад нийцсэн хиймэл зүлгээр солихоор болсон бөгөөд зураг төсвөө хэдийнэ хийж дуусчээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих