Шатахуун түгээх станц дээрэмдсэн этгээдүүдэд ял оноолоо

 

uls_552efe15c8445_1    Өнгөрсөн хоёрдугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан  багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” ХХК-ийн Орхон аймаг дахь салбар  ШТСтанцын  түгээгч нарыг ажил үүргээ гүйцэтгэж  байхад нь бэлэн мөнгө эд зүйлийг нь дээрэмдэх зорилгоор, нүүр хэсгээ халхлан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг гарсан. Хэргийг үйлдсэн Ө, М, С нарт холбогдох хэрэгт Орхон аймгийн прокурорын газраас эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 т зааснаар яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд шилжүүлээд байсан.

 

Шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч  нарт тус бүрт нь 3 жил 5 сарын хорих ял оногдуулжээ.


URL:

Нэр: Хуц Огноо: 16 April 2015

Наад чинь ял юм уу?

Сэтгэгдэл бичих