Рианна кафед хар тамхи татжээ
Дуучин Рианна “Coachella” хөгжмийн наадамд оролцсоныхоо дараа найзуудынхаа хамтаар нэгэн кафегаар үйлчлүүлж байхдаа хар тамхи хэрэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Рианнагийн зэргэлдээх ширээнд суусан эрэгтэй “TMZ” сайтад “Дуучин халааснаасаа цаасанд ороосон нэг юм гаргаж ирээд, соруулаар сороод, хамраа дараад байсан. Би энэ үеийн бичлэгийг хийж амжсан юм. Рианна намайг бичлэг хийсэн гэдгийг мэдээд, маш хурдан хар тамхиа цүнх рүүгээ хийсэн. Дараа нь намайг ширээндээ дуудсан ч би очоогүй. Удалгүй бие хамгаалагч нь над дээр ирээд Рианна надтай уулзахыг хүсч байна гэсэн. Би бичлэгээ найз руугаа илгээж амжсан. Тиймээс би түүнтэй уулзахыг зөвшөөрсөн ч Рианна найзынхаа хамтаар кафегаас гараад явсан” гэж ярьжээ.
Бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсны дараа Рианна “Би хар тамхи хэрэглээгүй. Миний бичлэгийг хийсэн залуу жинхэнэ гаж донтон” гэж жиргэсэн байна. Рианна өмнө нь олон удаа хар тамхины хэргээр шалгагдаж байсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийтгэл аваагүй юм.
URL: