Хэт хөлрөмтгий хүмүүс халуун чанарын хоол идэж болохгүй

82850dbd-8fb1-4f71-8c71-a8cfa2e49e18Хөлстэйгээ  хэрхэн тэмцэх вэ

Хүний биед хэдэн сая хөлсний  булчирхай  бий. Бие организмын хэмийг тогмолжуулахад тусалдаг. Ер нь бүх хүн хөлөрдөг ч хөлс  гоожуулаад яваад байх нь тийм ч сайхан зүйл биш.

Ялангуя ажил хэргийн чухал уулзалт, найз нөхөд болзоо, олон хүн цугласан газар хөлрөх нь тийм ч тааламжтай  биш. Тиймээс хөлстэйгээ  тэмцэж, эрүүл ахуй, гоо сайхны талаас нь анхаарах хэрэгтэй.

 

Та хөлөрдөг үү?

Ер нь хүн стресс багатай, амгалан тайван бол бага хөлөрдөг. Гэхдээ хөлс их гарах нь айх зүйл биш юм.

Мөн хөлс стрессээс ч үүдэлтэй биш. Хэт халуун, бүгчим байх, аль эсвэл  айх ичих үед хөлс ихээр ялгарч л байдаг. Гарын алга, хөлийн ул гэх мэтээр биеийн аль нэг хэсэг нь илүү хөлөрдөг хүмүүс ч бий. Энэ нь төхөлхийн хөлрөмтгий бус, харин тухайн  хүний зан чанараас хамаарсан шинж гэж мэргэжилтнүүд  дүгнэжээ.

 

Хөлстэйгээ хэрхэн тэмцэх вэ?

Хэдийгээр дезондоран, хөлс дарагч зэрэг нь түр зуурын үйлчилгээтэй ч ажил хэргийн уулзалт, болзоо, олон цугларсан газар ер нь өдөр тутамд байнга хэрэглэхэл хялбар үр дүнтэй.

 

Харин хамгийн удаан үйлчилгээтэй чанартайг нь сонгохыг зөвлөе. Хөлстэй тэмцэхэд ардын уламжлалт арга хамгийн сайн үр дүнтэй. Хөлрөмтгий байдлыг багасгахын тулд дор хаяж хагас жилийн эмчилгээний үйл явц шаардлагатай. Өтгөн байхуу, цайны ханд гарын алга, хөлний ул нь хөлрөмтгий хүмүүс нэн тустай. Унтахын өмнө ийм хандаар хөлрөмтгий хэсгээ сайтар шавш.

 

Хуурай өвс ногоо , сүрэл нь хөлрөмтгий чанарыг үлэмж багасгадаг. Унтахын өмнө мөн гэр дотуур холхихдоо хуурай оймсонд өвс, сүрэл чихэж хийгээд  өмсчих. Үүнийг тогтмол хийж сурвал хөлний ул хөлрөхөө болино.

Сугаа сайтар угааж халуун хүйтэн усаар шавшиж арчсаны дараа хүүхдийн тальк буюу нунтаг энгэсэн түрх. Энэ арга мөн хөлрөмтгий байдлыг багасгах ач холбогдолтой.Түүнчлэн хэт хөлрөмтгий хүмүүс хурц хоолыг тохируулж идэх нь зөв юм.


URL:

Сэтгэгдэл бичих