“Нормандын дөрвөл” уулзав
“Нормандын дөрвөл” буюу ОХУ, Герман, Франц, Украины Гадаад хэргийн сайд нар Берлин хотноо уулзаж, Минскийн гэрээний хэрэгжилтийн асуудлаар ярилцсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Украины зүүн хязгаарын Донецк, Луганск, Харьков мужид Минскийн гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж буйг оролцогчид онцлоод, энэ сарын 18-наас эхлэн сөргөлдөөний бүсээс бүх төрлийн зэвсэг, танкийг гаргахаар тохиролцсон байна.
ОХУ-ын талаас зүүн хязгаарт өдөрт 2-3 хүн амиа алдаж, гэрээ хэрэгжихээ больсон хэмээн мэдээлсэн ч Германы Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер “Энэхүү мэдээллийг батлах ямар ч баримт, нотолгоо байхгүй байна. Гэхдээ бид энэхүү мэдээллийг шалгах болно” гэж хэлжээ.
Украины Гадаад хэргийн сайд уулзалтын төгсгөлд “Нормандын дөрвөл”-ийн удирдлагуудын уулзалтыг товлох хүсэлт гаргажээ. Тэд өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Парис хотноо уулзаж, Минскийн гэрээний хэрэгжилт, гэрээний нөхцлийн талаар ярилцсан юм.
URL: