“Алтандорнод” ХХК нь хувийн шүүгч нартай болсон уу?

1429055166552da6beeaba4Б.Ганболд С.В.Паушокын дампуурах гэж байсан компанийг худалдан авчээ
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал болж, булхай луйвраараа бусдыг шуугиулж байсан Тордай овогт Ганболд нь ОХУ-ын иргэн Монгол улсыг хулхидаад Монголоос зугатаасан С.В.Паушокын дампууруулах гэж байсан 12.5 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй гэх боловч бусдад 145,2 тэрбум төгрөгийн өртэй “Алтан дорнод монгол” ХХК, “Востокнефтегаз” ХХК, “Бумбат” ХХК-иудыг 2012 онд дампууруулалгүйгээр өөрөө эдгээр компаниудыг 100 хувь өөрийн болгож, иргэний шүүхээс хууль бус шийдвэр гаргуулжээ.
Энэ их мөнгөний өр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хууль бусаар сэргээлгэж авсан асуудлаар Т.Ганболд нь 2012 оноос эхлэн бусадтай иргэний болон захиргааны хэргээр байнга шүүхдэлцэх болсон байна. Улмаар “Алтан дорнод монгол”, “Бест чариот лимитед“, “Востокнефтегаз”, “Бумбат” компаниудын Захиргааны хэргийн маргаануудыг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд 2013 онд хэрэг хэлэлцэж үеэс эхлэн 2014 оны 4 дүгээр сарын 2-ныг хүртэл хэлэлцэхэд, эдгээр хуралд зөвхөн шүүгч Д.Зоригтбаатар, 2014 оны 04 дүгээр сарын 02 ноос эхлэн 2014 оныг дуустал шүүгч Д.Халиунаа, 2015 оноос эхлэн дахин Д.Зоригбаатар нар хэргүүдийг шийдвэрлэсэн байх юм. Энэ мэдээллийг www.admincourt.gov.mnсайтаас харна уу.
“Алтандорнод”-ын хуралдаанд зөвхөн шүүгч Д.Зоригтбаатар, Д.Халиунаа нар оролцдог гэх байдал
Хуралдаанд зөвхөн шүүгч Д.Зоригтбаатар, Д.Халиунаа нар хэрхэн оролцдогийг баримтаар үзүүлбэл,
1. 2013-11-08. “Бест чариот лимитед” ХХК-ийн нэхэмжлэлтэй АМГ-ын Кадастрын хэлтэст холбогдох хэрэг. Даргалагч: шүүгч Д.Зоригтбаатар.
2. 2013-11-25. “Анод банк”-ны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй АМГ-ын Кадастрын хэлтэст холбогдох хэрэг. Гуравдагч этгээд “Алтан дорнод монгол” ХХК. Даргалагч: шүүгч Д.Зоригтбаатар.
3. 2013-12-23. Мөн адил. Даргалагч: шүүгч Д.Зоригтбаатар.
4. 2014-02-26. Даргалагч: шүүгч Д.Зоригтбаатар, хэргийг шийдвэрлэж дуусгав.
5. 2014-03-05. “Востокнефтегаз” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын улсын байцаагч нарт холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэрэг. Даргалагч: шүүгч Д.Зоригтбаатар.
6. 2014-03-26. “Бест чариот лимитед” ХХК-ийн нэхэмжлэлтэй АМГ-т холбогдох тусгай зөвшөөрлийн маргаан бүхий захиргааны хэрэг. Даргалагч: шүүгч Д.Зоригтбаатар.
7. 2014-04-02. “Анод банк”-ны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, АМГ-ын Кадастрын хэлтэст холбогдох тусгай зөвшөөрлийн маргаан бүхий захиргааны хэрэг. Гуравдагч этгээд “Алтан дорнод монгол” ХХК. Даргалагч: шүүгч Д.Халиунаа.
8. 2014-07-02. “Уян ган” ХХК-ийн нэхэмжлэлтэй АМГ-ын Кадастрын хэлтэст холбогдох хүсэлт хэлэлцэх ажиллагаа бүхий захиргааны хэрэг гэж зар дээр бичсэн боловч үнэн чанартаа “Алтан дорнод монгол” ХХК-ийн шинээр илэрсэн нөхцөл байдлыг хэлэлцэх шүүх хурал. Даргалалагч: шүүгч Д.Халиуна. “Алтан дорнод монгол” ХХК нь шүүгч Д.Халиунаагаас татгалзсан хүсэлт гарган жүжиг тоглож, Ерөнхий шүүгч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байв.
9. Мөн шүүгч О.Оюунгэрэл дээр байсан “Уян ган” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын Кадастрын хэлтэст холбогдох, гуравдагч этгээдээр “Алтан дорнод монгол” ХХК оролцсон захиргааны хэргийг шүүгч О.Оюунгэрэлийг 2014 оны ээлжийн амралтаа авангуут Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийг түр орлож байсан шүүгч Д.Халиунаа Ерөнхий шүүгчийн захирамж гаргаж, хэргийг өөр дээрээ авчээ.
10. 2014-07-18. “Алтан дорнод монгол” ХХК-ийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийн тухай №317 тоот Тогтоолыг гаргав. Даргалагч: шүүгч Д.Халиунаа.
11. 2014-07-25 ны өдөр шүүгч Д.Халиунаа “Алтан дорнод монгол” ХХЗ-ийн захирал Т.Ганболдоос 3037/01 тоотоор “Анод” банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, АМГ-ын Кадастрын хэлтэст холбогдох, гуравдагч этгээдээр “Алтан дорнод монгол” ХХК оролцож байгаа хэргийг богино хугацаанд эцэслэн шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээх авав.
12. 2015-01-22. “Алтан дорнод монгол”ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын Кадастрын хэлтэст холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэрэг. Даргалагч: шүүгч Д.Зоригтбаатар.

Давж заалдах шатны хуралд зөвхөн шүүгч
П.Соёл-Эрдэнэ, Н.Хонинхүү нар оролцдог гэх байдал
Түүгээр ч зогсохгүй тухайн захиргааны хэрэг нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд очихоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч П.Соёл-Эрдэнэд хүргэгдэж, шүүгч П.Соёл-Эрдэнэ тухайн захиргааны хэргийн илтгэгч шүүгчээр, эсвэл хурал даргалагчаар шүүх хурлуудад шүүгч Н.Хонинхүүтэй хамтран орж хэргийг шийдвэрлэж байжээ. Энэ мэдээллийг www.admincourt2.gov.mn сайтаас харна уу.
Тодруулбал:
1. 2014-06-19. “Востокнефтегаз” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТЕГ-ын Татварын улсын байцаагч нарт холбогдох Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014-03-19 ны өдрийн 121 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор. Илтгэгч: шүүгч П.Соёл”Эрдэнэ.
2. 2014-08-07 ы.”Бест чариот лимитед”ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын Геологи,уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдох, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014-05-21 ний өдрийн 233 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор. Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ.
3. Мөн өдрийн 15.30 цагаас. 12. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014-07-18 ны өдрийн 317 тоот тогтоолын 2 дахь заалтыг нэхэмжлэгч “Уян ган” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор. Хэргийн оролцогч “Алтан дорнод монгол” ХХК. Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ.
4. 2014-08-14. ”Бест чариот лимитед”ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын Геологи,уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдох, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014-05-21 ний өдрийн 233 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор. Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ.
5. 2014-12-30. “Уян ган” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын Кадастрын хэлтэст холбогдох, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2014-12-02 ны өдрийн “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай” 6710 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор. / Захирамжийг хүчингүй болговол “Алтан дорнод монгол” ХХК-ийн хууль бусаар авсан тусгай зөвшөөрөл хуулийн дагуу юм шиг болно./ Илтгэгч шүүгч П.Соёл-Эрдэнэ.
6. 2015-01-09. “Уян ган” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын Кадастрын хэлтэст холбогдох, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2014-12-02 ны өдрийн “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай” 6710 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор. Илтгэгч шүүгч П.Соёл-Эрдэнэ. Хэргийг шийдвэрлэхдээ хурал даргалагч шүүгч Н.Хонинхүүтэй нийлж нэг тал болсон.
7. 2015-03-26. “Уян ган” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын Кадастрын хэлтэст холбогдох, /гуравдагч этгээд “Алтан дорнод монгол” ХХК/ Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015-03-02 ны өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзах тухай” 1486 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор. Илтгэгч: шүүгч Э.Зоригтбаатар.
Шүүгч нар худалдагдаж, нэг компанийн талд үйлчилдэг болжээ
Захиргааны хэргийн давж заалдах шатны тэр олон шүүгч нар байхад, “Алтан дорнод монгол” ХХК-тай холбоотой захиргааны хэргүүд ганцхан шүүгч П.Соёл-Эрдэнэ дээр л дандаа таарч буугаад байдаг гэвэл сургуулийн хүүхэд ч итгэхгүй. Эсвэл хэн нэгэн эрх мэдэлтэн дээрээс нь байнга хуваарилж өгдөг юм болов уу? Ямар ч л гэсэн том сүлжээ үүссэнийг шүүхүүдийн веб сайтаар ороод хэн ч нээлттэй үзээд, шалгаж болно.
Энэ тухай Ерөнхий шүүгч нь шүүх тойргийн системд шилжсэнээр хэрэг хуваарилахад ийнхүү эдгээр шүүгчид хуваарилагддаг гэх утгагүй тайлбар хийсэн юм.
Монгол улсын шүүгч биш, харин албан тушаалаа ашиглан “Алтан дорнод монгол” ХХК-ийн хувийн шүүгчид болсон Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Д.Зоригтбаатар, шүүгч Д.Халиунаа нарын адил Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч П.Соёл-Эрдэнэ нь “Алтан дорнод монгол” ХХК-тай холбоотой Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлуудад шүүгч Н.Хонинхүүг элсүүлэн хамтран орж,гурав дахь шүүгчийн шийдвэрийг доромжлон 2:1 харьцаагаар шийдвэрийг өөрсдийн талд гарган мафиддаг болзошгүй байдал үүссэн байх магадлалтай.
Нөгөө шүүхийн ил тод байдал, шүүхийн шударга зарчим энээ тэрээ хааччихав аа?
Монголын шүүхэд өнөөдөр дээрх нэр бүхий шүүгч нар үнэхээр шүүхийн нэр төрийг гутаан бүлэглэсэн үйл ажиллагаа явуулж байвал яах вэ? Гэтэл компанид худалдагдсан байж болзошгүй шүүгч П.Соёл-Эрдэнэ Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн саналаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүгч болон тушаал дэвшсэн байна.
Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөл, шүүгчдийн ёс зүйн хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Монгол улсын Ерөнхийлөгч энэ асуудлын хужрыг тунгаан компанийн шүүгч нарын учрыг олж, шүүхийг цэвэрлэн шүүхийн нэр төрийг сэргээх арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол ард түмний шүүхэд итгэх итгэл лөөлөй болох нь ээ Монгол улсын Ерөнхийлөгч өө.
Б.Анир

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих