Цагаачдын хөлөг хөмөрч, 500 гаруй хүн живжээ
иви улсаас Италийг чиглэж явсан цагаачдын хөлөг хөмөрсний улмаас 500 гаруй хүн Газар дундын тэнгист живсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.
Италийн эргийн хамгаалагчид 144 хүнийг аварч, анхан шатны тусламж үзүүлсэн байна. 100 гаруй хүн сураггүй алга болсон бөгөөд тэднийг хайх ажиллагааг эхэлжээ. Тус хөлөгт нийтдээ 550 хүн зорчиж явсан бөгөөд 41 жирэмсэн эх, 15 нярай, 100 гаруй хүүхэд зорчиж явсан гэв. Ливи улсад өрнөөд буй иргэний дайн, хэт даврагчдын алан хядах ажиллагаанаас зугтааж, эх орноо орхин гарах хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Энэ оны эхэнд тус улсаас 21 мянган иргэн дүрвэжээ.
Европыг зорих цагаачдын тоо энэ он эрчимтэй нэмэгдэж, ойролцоогоор 2.5 сая хүн Итали, Франц, Герман, АНУ, Швейцарь улсад хүрчээ. Өнгөрсөн онд гэхэд Газар дундын тэнгист осолдсон 7000 гаруй хүнийг эргийн хамгаалагчид аварсан тухай Европын холбооноос мэдээлжээ. Мөн 3400 цагаач амиа алдсан гэж НҮБ-ын Дүрвэгсдийн хорооноос мэдэгдсэн байна.
URL: