МЗХ-оос гаргах 2016 онд сонгож болохгүй хүмүүсийн хар жагсаалтын тэргүүнд А.Мөнхбат өөрөө бичигдэх учиртай

Монголын Залуучуудын холбооноос УИХ, Орон нутгийн сонгуулиар дэмжиж болохгүй этгээдүүдийн нэрийг жагсаасан “Хар жагсаалт” олон нийтэд танилцуулна гэж мэдэгдэн  Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат үүнийг албан ёсоор илэрхийлнэ билээ.  Үүнтэй холдбогдуулан хэд хэдэн зүйлийг хэлэх нь зүйтэй гэж бодлоо.

32_4a15bd084dc24cdef0ca515cf1ee1f53a6c524e4Юуны өмнө МЗХ гэдэг байгууллага бол улс төрийн байгууллага биш. Дээр нь энэ холбоог  удирдаж байгаа Ерөнхийлөгч А.Мөнхбат гэх эрхэм Монголын нийт залуучуудыг төлөөлөх эрхгүй нэгэн. Үүний тод жишээ бол саяхан ”чимээгүйхэн” болоод өнгөрсөн МЗХ-ны V  хурлаар  А.Мөнхбат өөрийгөө батламжуулахын тулд  80.0 мянган хүн амтай аймгаас өөрийн  талын 2 төлөөлөгчөөр дамжуулан, тэднийг “хайрцаглаж” байж  батламжуулсан гэдгийг эх сурвалжууд батладаг. Тэгэхлээр 80 мянган хүн амтай тухайн аймгийн залуучуудыг  МЗХ-ны 2 төлөөлөгч төлөөлж чадах уу гээд асуудал яригдах шаардлагатай болно. Тийм атал үүнийг л хайхран МЗХ-ны Ерөнхийлөгч гэх энэ эрхэм өнөөдөр сонгож болохгүй хүмүүсийн хар жагсаалтыг гаргаж танилцуулах юм гэнэ. МЗХ-ны V  хуралд оролцсон эдгээр залуус монголын мянга мянган залуусыг төлөөлж чадах уу..

b41e1d8e-7cd0-41bf-9d05-fd83f7f2d667 (1)

Үүний цаана АН-ын PR явж байгааг төвөггүйхэн ойлгож болох.  А.Мөнхбат бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарын “гарын хүн” гэдгийг Монгол даяараа  бид мэднэ. Түүнийг  АН засгийн эрх барьж байгаа ойрын хэдэн жилүүдэд МЗХ-ны  төсөл хэрэгжүүлж байгаа нэрийдлээр нэлээд “бэлжиж” авсан гэж эх сурвалжууд хэлэх юм билээ.

Саяхан л  гэхэд Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавтай байгуулсан 600 саяын гэрээ нь олон нийтэд ил болж мань эрийг багагүй сандараагаад авсан.  Эл гэрээний зардлууд дотор вэб сайт хийлгэх, түүнийг хөгжүүлэх нэрийн дор 38 сая төгрөг төсөвлөсөн байсан нь энэ салбарт ажилладаг хүмүүсийн “нүдийг орой  дээр нь гаргасан” мэдээлэл болсон. Хамгийн супер вэб сайт хийх дээд үнэ 10.0 сая төгрөгөөс хэтрэхгүй атал МЗХ-ны Ерөнхийлөгч 38.0 сая төгрөгөөр холбооны хүрээндээ хэрэгжүүлсэнн төсвийнхөө  вэб сайтыг хийлгэсэн гэхээр яагаад ч  үнэмшил  төрөхгүй байгаа юм.  Тэд ингэж л төсвийн хөрөнгийг зарцуулж байна  шүү дээ.

Уг нь МАН, АН гэж ялгахгүй сонгож болохгүй хүмүүсийн нэрийг жагсаалтыг гаргах нь тийм ч буруу зүйл биш. Харамсалтай нь  МЗХ, А.Мөнхбат энэ жагсаалтыг гаргана гэхээр итгэл алдарч байна. Хэрвээ ийм хүмүүсийн жагсаалтыг МЗХ үнэхээр гаргах юм бол  сонгож болохгүй хүмүүийн нэрсийн жагсаалтын эхэнд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат өөрөө байх ёстой. Тэрээр  хүүхдийн  паркийн газар, оюутан залуучуудад хөдөлмөр эрхлэлт зэрэг  асуудлаар “занималдаж”, төсвийн 600.0 сяа төгрөгийн төсөл хэрэгжүүлсэн нэгэн. Юуны өмнө олон нийтэлд ил болсон 600.0 саяынхаа тайлан мэдээллийг нийтэд ил болгох хэрэгтэй. Хэрэв ингэж чадахгүй бол А.Мөнхбат төсвийн мөнгө хөрөнгийг шамшигдуулж, хувьдаа  завьшдаг төрийн дээд дунд шатны түшмэдээс ялгарахгүй нэгэн болно. Ийм хүнд ард иргэд итгэл үзүүлэх хэрэггүй биз. Тиймээс МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат МЗХ-аас гаргаж байгаа 2016 оны сонгуульд сонгож болохгүй хүмүүсийн нэрсийн  жагсаалтанд өөрөө  зүй ёсоор орох учиртай.

Ц.Мөнх


URL:

Нэр: undrah Огноо: 15 April 2015

Та дэвшихгүй бол Монголын ард түмэн хэцүүднэ шүү. Яг үнэнийг хэлхэд мөнхбат шиг иймэрхүү залуучууд дэвшиа ёстой шүү

Нэр: золбаяр Огноо: 15 April 2015

Мундаг яриа болсон хийсэн, хийж байгаа, хийх гэж байгаа юмтай хүн шудрага сайхан яриа хийлээ 2016онд нэр дэвшихгүй залуусынхаа төлөө цаашид сайн ажиллана хэд хэдэн их наяд төгрөгийг залууусын хөгжлийн төлөө анхаарч ажлаарай амжилт

Нэр: баясаа Огноо: 15 April 2015

гарахгүй гэж ам бардам хэллээшдэ энэнээс илүү шударга зан хаана байхав ийм хүнийг өөлвөл манай монголд цэвэр хүн олдохгүй шүү

Нэр: давка Огноо: 15 April 2015

уг нь нэг иймэрхүү залуусаа дэмжээд өгвөл тэр яриад байдаг цэвэр улс төр гарах магадлал өндөр залууёаа гэсэн сэтгэлтэй байгаа юмчин хэзээ нэгэн цагт улсаа гэсэн сэтгэлтэйгээр ажиллана гэдэгт чинь найдаж байгаа шүү амжилт залуу минь

Нэр: ганаа Огноо: 15 April 2015

МЗХ гэх их айлыг хөл дээр нь босгож тэмцэж байгаа ганц хүн гэж ярьцгааж байна энэ бол том хэрэг шүү манайхан ойлгохгүй байгаа нь тун харамсалтай

Нэр: ёндон Огноо: 15 April 2015

Мөнхбат дүү минь урагшаа.Зөв бодолтой зөв хүн шүү Амжилт

Нэр: арөыбё Огноо: 15 April 2015

энэн дээр бүүр сайн тодруулга хиймээр байна уг нь их зөв санаа байгаан атжилт

Нэр: Anonymous Огноо: 15 April 2015

uu deer ataarhah humuus zunduu yumaa yadaj baihad

Нэр: undrah Огноо: 15 April 2015

hun gutgeh bas huuli shuu

Нэр: оюуна Огноо: 15 April 2015

зөв юмны хойноос явж байгаа хүмүүсээ дэмжих хэрэгтэй

Нэр: Anonymous Огноо: 15 April 2015

энэ дээр хүмүүс яагаад ингэж сандралдаад байгааг ойлгохгүйнээ энэ жагсаалтыг гаргавал манай бохирдсон улс төртэй улсад сайн л хэрэг биздээ тэгээд энийг гаргасан хүн яахаараа заавал өөрөө энд орох ёстой гэж өөрөө улс төрд орохгүй ээ гэж хэлээд байхад нь шүү энэ зүгээр цэвэр атаархал уу тэй

Нэр: Ган-Од Огноо: 15 April 2015

энэ жагсаалт тэгээд гарна л биздээ улс төрчид өөрсдөө би орчхож магадгүй гд сандаачаад гүйгээд бгаам бишүү инээдтэйм аа

Нэр: Даймаа Огноо: 15 April 2015

Мянга мянган залуусын төлөөлөл болж бгаа хүн яахлээрээ хар жагсаалтыг гаргах эрхгүй бдг билээ. Сэтгүүлчид минь жхн үгээ бодож бичмээр юм даа

Нэр: ЦЭЦЭНБИЛЭГ Огноо: 15 April 2015

А.МӨНХБАТЫГ ЭНЭ ЖАГСААЛТЫГ ГАРГАХ ЭРХГҮЙ НЭГЭН ГЭНЭ ҮҮ ИНГЭЖ ХЭЛЭХГҮ ЭЭЭ ЗАРИМДАА БОЛ ЗҮГЭЭР Л НЭГ ГУДАМЖИНД ЯВЖ БУЙ ЭНГИЙН ОЮУТАН МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨЛ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЖ БОЛДОГ МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛЖ ЧАДДАГ ХАРИН ЗАЛУУСЫН ТӨЛӨӨЛӨЛ БОЛООД ЯВЖ БГАА ЭНЭ ЗАЛУУ ҮЗЭЛ БОДЛОО ОЛОН НИЙТЭД ДЭЛГЭХЭД ТҮҮНИЙГ ҮГҮЙГЭДЭГ ХҮМҮҮСИЙГ ЕР ОЙЛГОХГҮЙ ЮМ.

Нэр: Odko Огноо: 15 April 2015

amidralaas sn shn bvhniig n olj hartsgaay zalyysaa zalyysiin duu hooloig niigemd ilerhiilj byi zaluug demjih hergteei shu

Сэтгэгдэл бичих