Месси, Роналду нар нэг багт тоглох гэнэ
Европын хөлбөмбөгийн Холбоодын Холбоо (UEFA)-ноос “Бүх оддын тоглолт” зохион байгуулна гэж “El Mundo Deportivo” мэдээлж байна.
Энэ тоглолтонд “Хойд” ба “Өмнөд” хэмээн Европын улсуудын багуудын тоглогчдыг хоёр багт хувааж тоглуулах болно гэж таамаглаж буй юм. “Өмнөд” нь Испани, Итали, Францын клубуудын төлөөлөл, “Хойд” нь Герман, Английн клубуудын төлөөлөл болох гэнэ.
Тиймээс сүүлийн жилүүдэд дэлхийн шилдэг тоглогчдыг манлайлж хоорондоо өрсөлдөж байгаа “Реал”-ын Криштиану Роналду болон болон “Барселона”-гийн Лионель Месси нар нэг багт тоглох байх гэлцэж байгаа аж.
Испанийн хэвлэлүүд хоёр баг үнэхээр үлгэр жишээ найруулга байх болно гэж таамаглаж байна. Тэд ийнхүү харж байгаа ажээ.
“Өмнөд”-ийн багт Жанлуижи Буффон, Данило, Серхио Рамос, Жерар Пике, Тьяго Силва, Коке, Поль Погба, Неймар, Лионель Месси, Златан Ибрахимович, Криштиану Роналду нар.
“Хойд”-ын багт Мануэль Нойер, Жон Терри, Матс Хуммельс, Дэвид Алаба, Арьен Роббен, Анхель Ди Мария, Давид Силва, Марко Ройс, Алексис Санчес, Серхио Агуэро, Эден Азар нарыг тус тус багтаан бичиж байна.
Ийм тоглолт анх удаа 2017 онд явагдах болно гэж мэдээлж байгаа юм.
М.Баяр
gereg.mn
URL: