Уулзварууд хөдөлгөөнийг хязгаарласан бүстэй болно
Улаанбаатар хотод зам засварын ажил ид өрнөж байгаа билээ.
Үүний хүрээнд дөрвөн замын уулзварт шар өнгийн зураасан тэмдэглэгээ хийж эхэлжээ. Энэ нь жолооч нар бие, биенээ хүлээлгүй уулзвар руу нэвтрэхийг хориглосон тэмдэг аж. Үүний ачаар түгжрэл багасах юм.
Жолоочийн нэвтрэх гэж байгаа чиглэлийн замд тухайн тээврийн хэрэгсэл багтахуйц болтол шар зураастай хэсэг рүү нэвтрэхгүй байх. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 14 уулзварт ийм тэмдэглэгээ хийхээр төлөвлөсөн байна.
Харин одоогийн байдлаар таван хэсэг газарт шар тэмдэг тавьжээ. Ийм тэмдэг тавих үүргийг нийслэлийн Засаг дарга өгсний дагуу Замын цагдаагийн газраас уг ажлыг хариуцан хийж байгаа юм.
URL: