Тавантолгой урагшилснаар манай улс азийн номер нэг тоглогч болно

naranЭрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.

-“Coal Mongolia” чуулган болж өнгөрлөө. Мэдээж Тавантолгой төсөл чуулганы үеэр голлох сэдэв байлаа. Мөн “Таван толгой”-н гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэсэн байр суурьтай хүний нэг нь та. Гэтэл М.Энхсайхан сайд УИХ-ын чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгний дараа “Засгийн газар эрхийнхээ дагуу ажиллаад УИХ-д шилжүүлэх төрт ёсны дэг жаяг байдаг. Үүнийг бид дагана” гэж хэлсэн. Үүний дагуу УИХ-аар оруулахаар болчихлоо?

-Одоо ч би УИХ заавал шийдэх учиргүй гэсэн байр сууриндаа хэвээрээ байгаа. Яагаад гэхээр “Эрдэнэс монгол” гэдэг компани байгуулсан. Энэ компани нь стратегийн ордуудыг хөгжүүлэхтэй холбоотой хамтрагчидтайгаа гэрээ хийх хууль эрх зүйн орчинтой гэсэн үг. Мөн энэ хүрээнд “Эрдэнэс Оюутолгой” гэдэг компани байгуулж, “Эрдэнэс монгол” компанитайгаа ажиллаж байгаа. Тавантолгойн хөрөн гө оруулагчдыг сонгон шалга-руу лах үйл явц үндсэндээ таван жил үргэлжилсэн. Энэ хугацаанд УИХ-аар хэд хэдэн удаа орсон. ҮАБЗ дээр хүртэл ярилцсан. Үүний үр дүнд Засгийн газар нь УИХ-аас өгсөн чиг даалгаврын дагуу сонгон шал га руулалтын нөхцөл зарлаад л явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ за маараа л шийдэх учиртай байсан юм.

-УИХ “нягтлах” шаардлагатай гээд татаад авчихлаа. Тиймээс ямар нэгэн байдлаар энэ төслийн үйл явцад дэгээ тавьж магадгүй гэсэн айдас бас танд төрж байна уу?

-Нэг хууль хэлэлцэх гэж бид хэдий хэр хугацааг авдаг билээ дээ. Энэ жишгээр харах юм бол ойрын хугацаанд шийдэхгүй байх ч боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ үйл явц Тавантолгойн гэрээн дээр давтагдах магадлал байгаа. Ямар нэгэн байдлаар энэ төсөл гацаж, унавал нүүрсний салбарт манай улс хүнд байдалд орно. Хөрөнгө оруулагчид ирэхгүй, итгэлцэл байхгүй болно. Тиймээс монгол моодноос гарах вий гэдэгт санаа зовж байна.

-Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр“өндийх” шинжгүй байгаа тухай мэргэжилтнүүд ярьж байна. Цаашид энэ байдал хэр удаан үргэлжлэх бол?

-Нүүрсний үнэ буурч, өсөх нь мөчлөгийн л зүйл. “Coal Mongolia” чуулган анх болж байхад дэлхийн зах зээлд нүүрсний үнэ маш өндөр буюу супер циклийн оргил үе дээрээ байсан юм. Энэ үед нь бид дэд бүтцээ хурдан барья, авто болон төмөр замаа хурдавчилъя, үйлдвэрлэл, борлуулалтын нэгдсэн нэг бодлогоор Хятад болон гурав дахь зэх зээлд нүүрсээ гаргая хэмээн ярилцаж байлаа. Цаг хугацаа их алдсан. Төмөр за маа барих хугацаан дээрээ алдлаа. Сан-хүүжилтээр шийдэх дээрээ алдсан. Өргөн, нарийн ца ригийн алинийг сонгох дээрээ мөн л хугацаа алдсан. Энэ алдсан хугацаанд харин бидний өрсөлдөгчид хожсон. Жишээ нь биднийг дэмий талцаж гео эдийн засаг ярьж суух зуур ОХУ Зүүн Сибирээр Хятадтай төмөр замаар холбогдсон. Оросын Эльгасын нүүрсний ордын бүтээн байгуулалтын ажил дуусч, одоо бидний бодит өрсөлдөгч болчихлоо. Манай гол зах зээл болох Хятадын нүүрсний салбарт ОХУ-аас гадна Индонез, Австрали улсууд өрсөлдөж, хүчин чадлаа нэлээд хэмжээгээр нэмэгдүүлж байна. Үүнээс гадна Тавантолгойн орд нээгдээд супер цикл хүлээж70 жил ашиглалтгүй хэвтсэн. Тэр супер цикл дээр монгол чууд тоогдоод хөрөнгө оруулагчид мон голыг сонирхож, хөрөнгө оруу лах хүсэлтээ ч гаргаж байсан. Одоо буцаад үнэ унахаар манай улсад хөрөнгө оруулах сонирхол төдийлөн бага байна. Зах зээлийн ийм муу нөхцөл хэдий хэр хугацаанд үргэлжлэхийг бид таамаглаж, шийдэж чадахгүй.

-Нөгөө талаар Япон, Солонгос зэрэг орнууд монголын нүүрсийг сонирхсон хэвээр байгаа. Тэдэнд хүргэх зам нь ч хүртэл тодорхой байгаа. Гэтэл яагаад цаг алдаад байгаа юм бол?

-Монголын нүүрснийг худалдаж авах сонирхол өнөөдрийг хүртэл байсаар байгаа нь үнэн. Тиймээс бид цаг алдалгүй хоёр хөрштэйгөө ойлголцох шаардлагатай болж байна. Учир нь манай улсын нүүрс өмнөд хөршийн хилийг давж байж гуравдагч зах зээлд гарна. Үнэндээ нүүрсний салбарын ирээдүйд улстөрчдийн популизмууд маш хүчтэй нөлөөлж байна. Иргэний хөдөлгөөнүүд хөрөнгө оруулагчдыг хөөж явууллаа гэж яриад байдаг юм. Харин бодит байдал дээр ордон дотор сууж байгаа нөхөд хөрөнгө оруулалтыг үргээж байгаа. Үүнийг л засах ёстой. Түүнчлэн Монгол Улс томоохон сорилтуудтай тулгарч байгаа. Зах зээлийн хүндрэл, улстөржилт, төмөр замын гацаа гэх мэт. ”Тавантолгой” урагшилснаар Монгол улс Азийн коксжих нүүрсний зах зээл дээр номер нэг тоглогч болно гэсэн үг

-Уул, уурхай эдийн засгийн чиглэлээр болсон уулзалт, хэлэлцүүлэгт манай сайд, дарга нар “Хөрөнгө оруулалтын орчин сайжирсан. Бид итгэлийг тань алдахгүй” гэж ярьж байгаа. Үнэхээр хөрөнгө оруулагчид итгэлтэй байж болох уу?

-Хөрөнгө оруулалтын орчин сайн байгаа. Өмнө нь үндэсрхэг үзэл гаргаж, уул уурхайн салбараас маш олон хөрөнгө оруулагчийг хөөж явуулсан. Үүний үр дүнг бид нар мэдэрч байна. Өнөөдөр л гэхэд нэг ам.доллар 2000 орчим төгрөг хүрчихсэн байдалтай байна. Энэ алдаанаасаа суралцаад хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хууль эрх зүйн бодлогоо ойлгомжтой болгох тал дээр сүүлийн жилүүдэд хичээж ажилласан. Үүний үр дүн ч гарсан. Тухайлбал хөрөнгө оруулагчдаа хөөж явуулдаг хуулиа цуцалсан, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль баталсан гээд олон зүйл ярьж болно. Энэ бүхэн сайн мессэж. Харин гадаад зах зээлд нөлөөлж буй хамгийн муу дохио нь улстөрчдийн талцал. Энэ хэвээр байвал хэзээ монголд итгэх нь ойл гомжгүй болох байдал ч үүсч мэдэхээр байгаа.

-Нүүрс боловсруулах технологийн талаар “Coal Mongolia” чуулган бүрээр ярьдаг ч бодит байдал дээр ахиц гардаггүй тухай шүүмжлэл бас өрнөдөг. Та санаачлагчийн хувьд үүнд юу хэлэх вэ?

-Бид энэ чуулганы үр дүнд өмнөх жилүүдэд нүүрсний хайгуул болон олборлох салбартаа хангалттай сайн хөрөнгө оруулалт татаж чадсан. Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын нүүрсний нөөц 20 орчим тэрбум тонноор нэмэгдлээ. Анх тавьсан зорилтуудаас биелсэн зорилт ч байгаа, бие лээгүй нь ч байгаа тухай өмнө нь хэлсэн. Хамгийн гол зорилт нь гуравдагч зах зээлд гарч, нүүрсээ өндөр үнэтэй борлуулах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх явдал. Гэвч өнөөг хүртэл энэ зорилт биелсэнгүй. Экспорт сайн нэмэгдсэнгүй, гурав-дагч зах зээлд гарч чадсангүй. Тий-мээс хамгийн эхлээд бид нүүрсний ча на раа дээшлүүлэх ёстой. Хоёр -дугаарт зардлаа бууруулж, хэмжээгээ нэмэх ёстой. Хэмжээ гэдэг маань зах зээлээс хамаатай болж байгаа юм. Харин үнийг бид хүссэн хэмжээгээрээ тогтоож чадахгүй шүү дээ.Тийм учраас өртгөө бууруулах тал дээр л анхаарах болж байна. Өртөг бууруулна гэдэг маань шинэ техник нэвтрүүлэх асуудал юм.

-Сүүлийн үед “Тавантолгой” төсөл тойрсон маргаан хүчтэй өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд 1072 ширхэг хувьцаа болон гэрээний тухайд ойлгомжгүй байдал үүсээд байна. Харин та энэ гэрээг хэрхэн дүгнэж байна вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” гэдэг ком пани энэ консерциумтай гэрээгээ хийх нэг тал нь болно. Энэ ком панийн хувьцааг монголын гурван сая иргэн эзэмшиж байгаа. Одоогоор тус компани маш их өрөнд орчихсон байгаа. Иймээс хувьцааны ногдол ашиг тараах нь байтугай яаж өдөр тутмын үйл ажиллагаагаа яаж явуулах вэ гэдэгт санаа зовж байна. Тийм учраас энэ гэрээ цааш явах юм бол маргааш өрнөөсөө гараад ашиг нь 1072 хувьцааны ногдол ашиг байх юм гэж харж байгаа. Ер нь хувьцааг үнэгүй тараана гэдэг том хэмжээний ордыг хөгжүүлэхэд эдийн засгийн талаасаа маш их саад бэрхшээлийг дагуулдаг. Тухайлбал, хэдхэн жилийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаад тодорхой хувийг зараад мөнгө босгох төлөвлөгөөтэй байсан. Гэтэл иргэддээ үнэгүй өгөх 1072 ширхэг хувьцаанаас бо лоод олон улсын зах зээл дээр Тавантолгойн хувьцааг худалдаж авах хүн гараа гүй. Тийм л учраас мөнгө бо-соогүй. Ингэхээр баяжуулах үйлд-вэрээ бариад ч юм уу, дэд бүтцээ хөгжүүлэх бололцоо олдоогүй л дээ. Тэгэхээр хувьцаа чухал уу, эсвэл энэ орд ашиглалтад ороод өгөөжөө хүртэх нь ашигтай юу гэсэн асуудал бас байгаа.

-“Coal Mongolia” чуулганд “Шинхуа” компанийн төлөөлөл, болон БНХАУ-ын Элчин сайд оролцохоо мэдэгдээд байсан ч бас ирсэнгүй. Ямар учиртай юм бол?

-Уг нь компанийн төлөөлөл чуулганд оролцох урилгуудаа авчихсан байсан. Гэтэл УИХ-ын чуулганы нээл тийн дараагаар тэд чуулганд оролцох боломжгүй гээд Бээжин рүү буцсан байгаа. Мөн БНХАУ-ын Элчин сайд оролцохоо мэдэгдээд байсан. Бас л ирсэнгүй.

 

Д.Ганбаатар


URL:

Сэтгэгдэл бичих