Зөөлөн суудалд тухалсан М.Мөнхжаргал нүцгэн “бие”-нээсээ ичдэг болжээ

Дүрлэгэр алаг нүд, эрлийздүү төрхөөрөө бараг л дуучин бүрийн клипийг чимж байсан фото модель М.Мөнхжаргал загварын тайзаа орхиод багагүй хугацааг ардаа үдэж байгаа билээ.

 

 

Хөрөнгө бэлтэй айлын бэр болсон тэрбээр өдгөө нөхрөө халамжилж, хүүхдээ асрахын зэрэгцээ ажил хэрэгч эмэгтэй гэдгээ ч баталж яваа. “Сити” дээд сургуулийн захирлаар ажиллаж байгаа түүнийг аль хэдийнэ “их, дээд сургуулиудын мисс” хэмээн өргөмжлөөд ч амжсан.

 

 

Модель бүсгүй өсвөр насандаа загвар өмсөгч болох мөрөөдөлд автаж явсан ч намхан хэмээн гологдож, өөртөө фото модель хэмээх цол хайрласан гэдэг. Гэвч өдгөө өндөр хариуцлагатай ажил эрхлэх болсон тэрбээр нас залуу, цус шингэн байхдаа хийсэн зоримог алхамуудаас ичдэг болсон гэнэ.

 

 

 

Тэрбээр дотуур хувцасаар гангарсан зураг авахуулж, дуучин Т.Дэлгэрмөрөнгийн клип хийгээд “9009” киног нүцгэн биеэрээ чимсэн. Тэгвэл захирал бүсгүй өдгөө тэрхүү нүцгэн зургуудаасаа ичиж, олон нийтийн сүлжээнээс устгуулж эхэлсэн сурагтай.

Тодруулбал, тэрбээр бэлхүүснээс доош нимгэн хувцастай зураг олон нийтийн сүлжээнд нийтлэхийг хориглосон байна.

www.mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих