К.Сайран Арабын орнуудын чиглэлд ажиллаж байсан Казахстаны туршуул уу…

10565131_1416117278704403_5264711035618533123_nУг эрхэмийн Арабын Улс орнуудтай тогтоосон харилцааны хүрээг ашиглан БНКаз.У-ын тусгай албанаас элсүүлж Арабын орнуудын улс төр чиглэлд мэдээ, мэдээлэл олох үүрэгтэйгээр туршуулын үүрэг гүйцэтгүүлэн ажиллуулж байсан талаар гадаад дахь мэдээллийн эх сурвалжууд мэдээлж буй.
Эргэн сануулбал одоогоос хэдэн жилийн өмнө гадаадын БНКаз.У-аас Ерөнхийлөгч Н.Назарбаевын засаглалыг эсэргүүцэн дүрвэж, гадаадад амьдрах болсон түүний хүргэн асан Казахстаны тагнуулын байгууллагын дарга, орлогчийн албан тушаал хашиж байсан Рахат Алиев хувийн www.rakhat.org-scribd.com сайтаар “Казахстаны тагнуулын Барлау албаны “Б” газрын орлогч дарга, дэд хурандаа Бахытжан Тастанбеков гэгчийн бичиж гарын үсэг зурсан Казахстаны тусгай албанаас элсүүлсэн гадаад дахь эх сурвалжуудын талаарх “справк” бүхий нууц мэдээлэл гарсан. Уг жагсаалтад Пакистан, Иран, Египет, Турк, Сайдын араб, Энэтхэг зэрэг улсад ажиллаж буй тус улсын 15 тагнуулчийн овог нэр төрсөн он сар ажлын чиглэл бүхий мэдээллийг агуулсан байсан. Уг жагсаалтад жинхэнэ нэр: Сайран Кадыр нууц нэр “Алтай” 1955 онд төрсөн, Монгол Улсын иргэн казах үндэстэн. Египет Улсад элчин сайд, ПР /политическая разведка / буюу улс төрийн чиглэлийн мэдээ, мэдээлэл олох чиглэлд ажиллуулдаг туршуул гэж дурьдагдсан.
Тастанбеков гэгч нэгэнт гэрэл цохиулсан тусгай албаны ажилтан тул цаашид тусгай албандаа ажиллах боломжгүйд хүрч тусгай албанаас гарч Казахстаны нэгэн томоохон банкны аюулгүй байдлын департаментын даргаар ажиллаж буй гэх.
Дээрх мэдээллий анх хэвлэлээр цацсан Р.Алиев Австрийн шоронд өнгөрсөн сард учир битүүлэг байдлаар нас барсан.
Мөн К.Сайран нь Арабын орнуудын ихэс дээдэст Аллахын нэр барьж өнчин хүүхэдүүд, зовсон зүдэрсэн иргэдийн зураг хөрөг, материал бүрдүүлэн тусламж буян нэрээр ихээхэн хэмжээний мөнгө авдаг боловч харамсалтай нь уг мөнгө нь эзэддээ хүрдэггүй талаар казахуудын дунд нэр хүнд унажээ, энэ мэтээр олсон түүний мөнгө өдгөө түүний гадаад улс болон дотоодын банкинд хадгаламжид хэдэн тэрбумаар тоологддог гэх.
Төр засгаас итгэл хүлээлгэн онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар цол хүртээн булангийн орнуудад суух элчин сайдаар тохоон томилж, казах түмнийг УИХ-д төлөөлөн сууж байсан эрхэм К.Сайран төр засгаас болон казахын ард түмний итгэл эвдэж гадаадын тусгай албатай холбогдож, шашны нэр барьж хувийн ашиг хонжоо олдог байсан нь Монгол дахь Казахуудын нэр хүндийг шалд нь унагаад буй.
Юутай ч уг эрхэм БНКаз.У-ын тусгай албанд гуравдагч орнуудын талаар тодруулбал Турк, Арабын орнуудад Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа тус Улс дахь улс төрийн нөхцөл байдлын талаар Казахстаны тусгай албанд мэдээ, мэдээлэл өгдөг нэгэн байсан нь Арабын орнуудад түүний нэр хүндийг мөн унгажээ.


URL:

Сэтгэгдэл бичих