Манай улс Б.Хурцын асуудлаар олон улсын шүүхэд хандана

Б.Хурцыг Германы талд шилжүүлэх болсон асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодрууллаа. Тэрээр “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч зургадугаар сарын 23,24-ний өдөр болж шүүх хуралдааны шийдвэрийг “Royal Court of Justice” Дээд шүүхийн хурлын танхимд өнгөрсөн баасан гаригт шүүгч Лорд Мосес нэхэмжлэгч хариуцагч талуудад танилцуулжээ.

Шүүхийн шийдвэрийг танилцуулах хуралд Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны консул Н.Батаа, өмгөөлөгч Алун Жонс, Данкан Макдоналд нар байлцсан байна. Шүүгч Мосес шүүхийн шийдвэрийг танилцуулсны дараа өмгөөлөгч Алун Жонс “Монголын Засгийн газар давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй, шүүгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс Олон улсын шүүхэд хандах болно гэж мэдэгдсэн байна” гэв.

О.Эрдэнэ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих