Жүжигчин Уранчимэг хулгайн киноныхоо талаар анх удаа ам нээлээ
“Хувьсал” продакшны бүсгүйчүүд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” кинонуудаараа багагүй амжилт олоод байгаа. Тэгвэл тус продакшны жүжигчин А.Ганчимэгийн зохиолыг нь бичсэн “Зүрхээр наадагч” кино нэлээд асуудал дагуулсан. Учир нь яруу найрагч Х.Тэргэл өөрийн цахим хуудаснаа “Зүрхээр наадагч” кинонд миний ах дүүсийн Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин нэрийг ашиглахын зэрэгцээ аавын минь бидэнд бичсэн Эрхэс тэнгэрт Тэргэл саран Ялгуун сайхнаар Энхжин мандмой” гэсэн шүлгийн мөрүүдийг ч бас зөвшөөрөлгүй ашигласан байна. Иймд тус киноны зохиогч, уран бүтээлчдийг оюуны өмчид зөвшөөрөлгүй хандсан гэж гомдол гаргахаа мэдэгдэж байна” хэмээж байв. Гэсэн ч “Хувьсал”-ын зүгээс энэ асуудалд байр сууриа илэрхийлээгүй юм. Тэгвэл “Хувьсал” продакшны захирал, МУГЖ У.Уранчимэг саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ талаар дурджээ. Тэрбээр ““Хувьсал” продакшн энэ асуудалд ам нээгээгүй. Ер нь чимээгүй байна гэдэг хамгийн сайн хариулт байдаг. Ярих шаардлагагүй учраас л бид чимээгүй байгаа юм. Нэг айлын дөрвөн хүүхдийн нэрийг “Зүрхээр наадагч” киноны дүрүүдэд нэр болгож өгсөн нь үнэн. “Хувьсал” продакшн оюуны өмчийн дүрэм журмыг зөрчөөгүй. Хэзээ ч тэр хүний амьдралаар нь кино хийгээгүй. Хэрвээ буруутгаж байгаа бол энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой” хэмээсэн байна.
фактньюс.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
yg iim gadaad kono bsan shdee huulbar
Ali deer uyed hiigdsen hollywoodiin kino shuudee.
энэ нэг өвгөнтийн архичин шиг царайтай юм бас захирал гэнэ үү,цохиондоо л гавъяат байх шүү
холливүүдийн кино дуурайж хийчихээд юун зохиол вэ
мундаг л жүжигчин шдээ.манайхаан сайн яваа нэгнээ муулж явахаа болимоор юм.
Yg awtsan bol hvleh l heregtei shvv dee ontsgvin be
“Эрхэс тэнгэрт Тэргэл саран Ялгуун сайхнаар Энхжин мандмой” нээрээ ямар гоё бичээ вэ
Өөрөө ямар царайтай болоод хүн доромжилоод байгаа юм бэ. Царай гол биш авьяас байна шүү. Тэгээд ч Х .Тэргэлийнх монголд ганцаараа ийм нэртэй хүүхдүүдтэй биш байлгүй гэж бодож байна. Шүлгийг кинонд авч хэргэлсэн нь харин ч сайн юм биш үү. Аавын чинь бүтээлийг амьдаруулж өглөө шүү дээ. Та нар өөрсөдөө юу ч хийгээгүй байсан биз дээ.
Манайхан REMAKE гдг үгийг мэддэг болмоор юм даа
thank you17
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/
আমিই সেরা. ইংরেজী ও বাংলা অনলাইন অভিধান এবং ব্যাকরণ আমাদের অ্যাপ্লিকেশনটি তখন আপনার ইংরেজী শব্দ, বাক্যাংশ বা বাক্যে বাংলা অনুবাদ করে। … বাকিদের জন্য যারা বেনগ্লা ভাষা বলতে পারে না, বেনগ্লা তে ইংরেজিতে অনুবাদ করা বেশ কঠিন হতে পারে। বাংলা থেকে বাংলা অনুবাদ কিভাবে কাজ করে? uphindikhabar.in
uphindikhabar.in