Б.Навчаа хүмүүсийн дургүйг хүргэв үү
“МN-25 дугаар суваг” телевизийн хамт олны бэлтгэн хүргэдэг “Хорин нэгэн мянга” реалити шоу шинэхэн дугаараа бэлтгэн өчигдрөөс үзэгчдийн хүртээл болгож эхэллээ. Тус реалити шоуны энэ удаагийн дугаарт МУСТА дуучин Г.Эрдэнэтунгалаг, жүжигчин Б.Навчаа нар оролцож, өрсөлдөж байгаа билээ.
Реалити шоуны оролцогчид зочид буудалд 10 хоног амьдрахдаа 21 мянган төгрөгийг хэрхэн зөв зохистой зарцуулах болон хүнд хүчир ажил хийж, хэн нь хэрхэн хоол олж идэхээ харуулдаг. Харин өчигдөр үзэгчдийн хүртээл болсон нэвтрүүлгийн эхний дугаарт МУСТА дуучин Г.Эрдэнэтунгалаг “Хүчит шонхор” захаас хонины гэдсийг хямдруулан худалдан авч, нутгийн эгчээсээ зарим хүнсээ авч байгаа харагдсан.
Харин түүний өрсөлдөгч жүжигчин Б.Навчаа “Оргил” худалдааны төвөөр орж, худалдагчийг нь бүлтэгнүүлсээр байгаад 30 орчим мянган төгрөгийн барааг 500 төгрөгөөр авсан. Түүний энэ үйлдэл олон хүний дургүйцлийг төрүүлсэн бололтой.
Нэвтрүүлгийн фэйж хуудсанд байршуулсан “Нэвтрүүлгийн эхний дугаараас эхлэн эрхэм үзэгч хийгээд мэргэн шүүгч та бүхний саналыг авч эхэлж байна. Таны дарсан like бүхэн дэмжиж буй оролцогчийг ялалт байгуулахад “үнэтэй” хувь нэмэр оруулах болно. Хоёр оролцогчийн дараах зургууд руу орж дэмжиж буй оролцогчийнхоо зурган дээр like дарж дэмжээрэй. Ялагчийг хамтдаа тодруулья” гэсэн мэдээллийн дор жүжигчин Б.Навчаагийн үйлдлийг буруутгасан сэтгэгдэл олныг оруулжээ.
Ямартай ч эл нэвтрүүлгийн өмнөх дугааруудын ялагчаар тодорсон “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг “Хүчит шонхор” захаас яс худалдан авч байсныг санаж байгаа биз ээ. Ингэхдээ тэрбээр үнэгүй ясыг 100 төгрөгөөр худалдан авч байсан. Харин энэ удаагийн оролцогч Б.Навчаа супермаркетын худалдагчийг ятгасан явдал хүмүүсийн дургүйг хүргэв үү дээ янз нь. Ямартай ч “Хорин нэгэн мянга” реалити шоуны энэ удаагийн ялагч хэн байх бол. Жүжигчин Б.Навчаа юу, дуучин Г.Эрдэнэтунгалаг уу гэдэг нь тун удахгүй тодрох биз ээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
угаасаа л маанаг авгай биз дээ,юунд нь гайхаав кк
харин тийм ээ үнэхээр эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр үйлдэл болсон шүү.