“Тавантолгой” дахь Путины сонирхол

5303864552713b854e0631Том гүрэн том эрх ашигтай, том сонирхолтой байдаг нь жам. Тэр ч жам ёсоор урд, хойд хөршүүд Тавантолгой дээр том сонирхол тээсээр л ирсэн. Яг өнөөдрийн тухайд хойд хөрш маань тоглоомын дүрмийг зохиогчдын нэг биш болж харагдаж байгаа ч, хэрэг дээрээ тэддараагийн ямар чухал нүүдлийг тооцоолж байгаа бол? Хэн хүний чихэнд яршиг төвөг болохоос наагуур хоногшоод байгаа Тавантолгойг улстөржүүлэхээ болиод, урагшлуулах тухай мессеж идэвхтэй цацагдаж байгаа энэ үед Оросын сонирхол харьцангуй нам зөөлөн дээрээ тавигджээ. Нэг талаас хэт их нам гүмийн цаана их тэсрэлт бөгөөд эрсдэл дагаж байх магадлал бийгийн хувьд анхаарал татаж л байна. Ерөөс Кремлийн эзэд эрх ашгаа хаа нэгтээ гээхийг хүснэ гэж үү? Үүний хариултыг бид өнгөрсөнд болоод өнөөдөрт өрнөж байгаа үйл явдлуудаас уудлан хайя!

Тэдэнд ирэх шалтгаан бий…

Таван жилийн өмнө Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжид“Тавантолгой ордыг хамтран ашиглах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгохдоо юуны түрүүнд улс орны хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэх, улс төр, эдийн засгийн тэнцвэртэй харилцааг бэхжүүлэх хувилбарыг” гаргахыг уг үндэс болгож байв. Харин яг тэр он цагтОХУ-ын “Төмөр замуудын нэгдэл” тэргүүтэй оролцогчид тендерийн Хураангуй жагсаалтад үлдсэн. Тэгэхдээ тэд “ах”-ын санааг ямагт гаргаж ирсэн нь Солонгосын компанитай хамтрал болж,тэднээр мөнгө босгуулан Тавантолгой зэрэг ордуудын үүц баялгийг үнэ цэнэд хүргэх төмөр замын сүлжээний тэн хагаст эзэн суух гэсэн ашиг сонирхлоо тээж ирсэн юм… /зоне.мн/


URL:

Нэр: иргэн Огноо: 14 April 2015

захиалгат мэдээлэлээ болиоч ээ, гэрээ явахгүй болсон бгаа, УИХ др зогсоох юм

Сэтгэгдэл бичих